Ногоон цай нь судас бөглөрөхөөс хамгаалах чадалтай

Twitter Print
2018 оны 11-р сар 06-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Эмчийн өгч буй эрүүл мэндийн энгийн зөвлөмж

Эрүүл урт наслаж буй 1000 хүнээс анкетаар судалгаа хийж үзхэд тэдгээр хүмүүсийн хамгийн их хэрэглэдэг 10 төрлийн цайнаас нэгдүгээрт нь ногоон цай орж байна.

Цай нь уух арга нь буруу бол эрүүл мэндэд ач тустай чанар нь алдагдана. Иймд та бүхэнд хэрхэн яаж уувал зөв болох тухай анагаах ухааны үүднээс тайлбарласан 20 гаруй жил цайны ач холбогдолын тухай судалсан эмчийн тайлбарыг орчуулан оруулж байна.

Судас бөглөрөхөөс хамгаалах чадалтай гэж найдвар төрүүлж байгаа цай нь ногоон цай юм.

Цайнд катехины /Catechin/ гэдэг бодис агуулагддаг гэж их ярьдаг ба катехины нь 8 төрөл байдаг ба эдгээр 8 төрөлийн катехины 4 төрөл нь ногоон цайнд байдаг байна.

Эдгээрийг дурьдвал:

1. Epicatechin (Эпикатехин)

2. Epicatechin gallate (Эпткатехин галлат)

3. Epigallocatechin (Эпигаллокатехин)

4. Epigallotechin gallate (Эпигаллокатехин галлат)

Эдгээр ижилхэн юм шиг нэртэй юм шиг санагдавч өөр өөр нэртэй болно. Эдгээрийн бодисын дотроос 4 дүгээрт байгаа Epigallotechin gallate (Эпигаллокатехин галлат) нь цусны бага нягтралт холестролыг багасгах ач тустай бодис болно

Ногоон цайн дахь Epigallotechin gallate бодисын үйл ажилгааны тухай:

Хоолоор авсан холестрол нь нарийн гэдсээр шимэгдэн судсанд орно. Хэт их хоол идвэл их хэмжээгээр шимэгдэх холестрол нь судсанд ихсэн, нэг хэсэг бага нягтралт холестрол нь өөрчлөгддөг байна. Тэгвэл ногоон цайнд агуулагдах Epigallotechin gallate бодис нь бага нягтралт холестрол (LDL)-ийг багасгах ач холбогдол бүхий бодис юм.

Энэ бодис нь: 

1) Нарийн гэдсээр шимэгдэх холестролыг багасгана.

2) Холестролыг өтгөнөөр биенээс гадагш ялгаруулна. 

Ингэснээрээ бага нягтралт холестролын хуримтлалаас сэргийлж чаддаг ач холбогдолтой юм. Энэ бодис нь янз бүрийн цайнд агуулагдах боловч ногоон цайнд илүү их байдаг байна. Epigallotechin gallate бодис нь исэлтийн түвшинд багасчихдаг учир исэлт хийгдээгүй цайнд их хэмжээгээр агуулагдана.

# Эрүүл мэндэд ач тустай ногоон цайны уух арга:

Ногоон цайнд агуулагдах Epigallotechin gallate бодис нь сайн уусан ялгарах нь 70 - 80 хэмийн халуун усанд сайн уусан ялгардаг байна. Иймд буцалсан усаа жаахан хөргөөх нь зөв юм. Тэгэхээр буцалсан усыг бага зэрэг хөргөөж тавиад 70 - 80 хэмийн халуун бүлээн болгож байж ногоон цайгаа найруулан ууна.

Ногоон цайг усаар найруулвал Theanine гэдэг бодис ялгаран уусах ба Caffeine-ийг саармагжуулж, тайвшруулах ач тустай гэж үздэг.

# Өдөрт хэдэн аяга уувал сайн бэ?

Цус харвах эрсдэлийг багасгахад өдөрт 5 аягаас дээш уувал сайн. Тохокү их сургуулийн Күрияама Юүичи профессорын судалгаагаар 40 - 79 насны эрэгтэй, эмэгтэй нийт 45000 хүмүүст судалгаа хийсний үр дүнд өдөрт 1 аяга ногоон цай уусан хүмүүсээс 5 аяга ногоон цай уусан хүмүүсийн цус харвах эрсдэл нь эрэгтэй 42 хувь, эмэгтэй 62 хувь бага байна гэсэн үр дүн гарсан байна. Саяхан Шизүока бүсэд хийсэн судалгаанаас 100 аас дээш насны хүмүүсийн 80 хувь нь өдөрт 5 аас дээш аяга ногоон цай уудаг гэсэн дүгнэлт гарсан байна.

Гэвч ногоон цайнд Caffeine бас байх учир их уух нь сайн гэсэн үг биш болно.

Нэг өдөрт хүртэх Caffeine-ний хэмжээ нь насанд хүрсэн хүнд 400 mg -аас доош байвал эүүл мэндийн хувьд эрсдэлд өртөх аюул бага гэж үздэг. Нэг аяга халуун бүлээн ногоон цайнд агуулагдах Caffeine нь 20 mg байна. Тооцоо хийгээд үзвэл 20 аяга хүртэл ууж болохоор боловч бусад уух юмаа бодож үзээд 10 аяга дотор бол тохиромжтой хэмжээ болно. Гэхдээ манайд бол Япончуудын ногоон цайгаа найруулж ууж байгаа аяганы хэмжээ нь бага учир эргэцүүлж бодох зүйл байх гэж бодож байна. Аяганы хэмжээг нь доорхи зургаар харуулав.

# Хэзээ уувал тохиромжтой вэ?

Судасанд холестролыг хуримтлуулахгүй ногоон цайг уух хамгийн тохиромжтой цаг нь хоол идсэний дараа 3 цаг орчим болоод уух юм. Учир нь хоолоор авч буй холестрол нь нарийн гэдэсэнд хүрэх хугацаа нь 3 цаг орчим болоод хүрдэг тул энэ цагт тааруулан уувал нарийн гэдэсээр холестрол шимэгдэх шимэгдэлтийг бууруулж чадна.

Катехин нь ногоон цайг найруулж уухад 40% нь уусаж ялгаран ууж болдог бол үлдсэн 60% нь цайны шааранд үлддэг байна. Иймд Япончууд тэр цайны шаарыг будаа болон бусад ногооны салад зэрэгт хольж идэж бас хэрэглэдэг байна.

Ногоон цайтай тохиромж муутай хоол хүнсэнд элэг орно. Элэгэнд төмөр агуулагдах тул хамт хэрэглэвэл хэрэгтэй төмөр нь шимэгдэхгүйгээр гадагшилдаг байна. Иймд цус багадалттай төмөрийн бэлдмэл ууж байгаа хүмүүс бол ногоон цайнаас зайлс хийсэн дээр гэж үзэж байна.

Дүгнэлт

Ногоон цайн дахь Epigallotechin gallate бол

• Бага нягтралт холестролын хуримтлалаас сэргийлнэ.

• Буцалсан халуун усаа бага зэрэг хөргөөж тавьж байгаад 70-80 хэмийн халуун бүлээн усанд найруулж ууна.

• Нэг өдөрт 5 аяганаас дээш уух нь судасны хананд сайн үйлчилгээ үзүүлнэ.

• Хоолны дараа 3 цаг болоод уувал тохиромжтой

• Ногоон цайны шим тэжээлийг илүү их хүртэхээр бол шаарыг нь идэж болдог

• Төмрийн бэлдмэл ихтэй хоол хүнстэй харш тул хэрэглээгүй нь дээр.

Япон хэлнээс орчуулсан: Лхагвадоржийн Энхтуяа

Medical Ph.D, Inbound Japan Co,Ltd

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.