Академич С.Нарангэрэл “МУИС-ийн Эмирет профессор” цол хүртлээ

Twitter Print
2018 оны 11-р сар 03-нд 14:08 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр МУИС-ийн Хууль зүйн зөвлөх профессор С.Нарангэрэлд МУИС-ийн Эмирет профессор цол олгох ёслолын ажиллагаа боллоо. 

Эмирет профессор цол нь “МУИС-ийн хүндэт цол олгох журам“-д заасны дагуу МУИС-ийн профессор, дэд профессор цолтой, тус сургуульд 20-иос доошгүй жил профессорын албан тушаалд ажилласан, шинжлэх ухаан, боловсролыг хөгжүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулсан эрдэмтэнд олгодог дээд цол юм.

Өмнө нь тус цолыг эрдэмтэн Э.Равдан, Т.Дорж хүртэж байсан бөгөөд энэхүү цолыг 2015 онд бий болгосон юм.

Монгол Улсын ШУА-ийн гишүүн, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн профессор С.Нарангэрэл Монголын хууль зүйн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан, дотоодод төдийгүй гадаадад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн юм.

Академич С.Нарангэрэлийн олон бүтээл англи, орос, хятад, герман, япон хэлнээ хэвлэгдэж, нийтийн хүртээл болсон. Мөн Монголын хуульч-эрдэмтдийн дотроос анх удаа 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдсон билээ.

Түүнчлэн дэлхийн олон орны сургуулиудтай холбоо харилцаа тогтоох, хамтран ажиллахад их хувь нэмэр оруулжээ. Тэрбээр Япондоо хамгийн олон Нобелийн шагналтнуудыг төрүүлэн гаргасан Японы Нагояагийн их сургуулийн Эрдмийн зөвлөлийн Хүндэт докторын цолыг 2005 онд хүртсэн юм.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.