С.Одонтуяа Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн боллоо...

Twitter Print
2018 оны 11-р сар 03-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан, өнөөдөр Банягол дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Салдангийн Одонтуяа “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны шинэ тэргүүнээр сонгогдлоо. Өнөөдрийн УИХ дахь сөрөг хүчин Ардчилсан намын Үндсэн дүрмийн хүрээнд “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо” бүх шатны тэргүүнээ ийнхүү сонгоход С.Одонтуяа хамгийн олон оноогоор тэргүүлж, АЭХ-ны шинэ тэргүүн болов.  Тухайлбал энэ удаагийн “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүний сонгуульд С.Одонтуяа 5382 оноо авч сонгогдсон бол Нийслэлийн АЭХ-ны тэргүүнээр Б.Пунсалмаа 1279 оноо авч тус тус сонгогджээ.

Ардчилсан эмэгтэйчүүд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, нэг сарын турш Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажиллажээ. Тэд өнгөрсөн хугацаанд нийт 20 гаруй мянган км зам туулж, 30 мянган эмэгтэйн дуу хоолойг “Сэтгэлийн хүч” аянд нэгтгэж, санал бодлыг нь сонссон гэнэ. Ажилгүйдэл, ядуурал, 40-өөс дээш насныхны хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчны асуудал, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг олон асуудлыг уулзалтын үеэр эмэгтэйчүүд хөндсөн байна. Эмэгтэйчүүдийн хөндсөн асуудал, дэвшүүлсэн санал, санаачлагыг Ардчилсан намын дэргэдэх бодлогын зөвлөлд хүргүүлж, мөрийн хөтөлбөрт тусгуулан, ажил хэрэг болгохын төлөө эв нэгдлийг ханган ажиллахаа С.Одонтуяа, Б.Пунсалмаа нар илэрхийлэв. Түүнчлэн Ардчилсан эмэгтэйчүүд намаар хязгаарлагдахгүйгээр Монгол Улсын нийт охид, бүсгүйчүүдийн төлөө ажиллахаа илэрхийлжээ.  Энэ удаагийн сонгууль улстөрийн намуудын хувьд шинэ соёл, жишиг тогтоосон түүхэн үйл явдал болсныг нэр дэвшигчид онцолж байсан юм. Харин энэ удаа АЭХ-ны аймаг, дүүргийн тэргүүнүүдээр дараах эмэгтэйчүүд сонгогджээ.

Тухайлбал Архангай аймгийн АЭХ-ны тэргүүнээр Ч.Отгонжаргал, Баян-Өлгий аймгийнхаар Е.Харлыгаш, Говь-Алтай аймагт Л.Отгончимэг, Дархан-Уулд Л.Ариунтуяа, Орхонд Г.Цэнгэлмаа, Өмнөговьт Ж.Тунгалаг, Өвөрхангайд Д.Алтанцэцэг, Сэлэнгэд Д.Хандсүрэн, Ховдод Б.Ариунтөмөр, Хөвсгөлд Б.Баярмаа, Багахангайд Б.Золзаяа, Баянгол дүүрэгт Н.Нинжбадгар, Багануурт Б.Сайнзаяа, Налайхад Д.Аззаяа, Сүхбаатар дүүрэгт Г.Түвшинжаргал, Сонгинохайрханд О.Наранбат, Хан-Уул дүүрэгт Ш.Эрдэнэтуяа, Чингэлтэй дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Н.Ундрах нар сонгогджээ.

Ийнхүү УИХ-ын гишүүн С.Эрдэнэ даргатай сөрөг хүчин АН-ын дэргэдэх АЭХ-ны тэргүүнээр Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хамгийн олон оноогоор тэргүүлэн сонгогдсон нь АН-ын дэргэдэх АЭХ шинэ эрч хүчээр урам зоригтой ажиллах нь гэсэн итгэлийг олон нийтийн зүгээс авах, шинэ бодит бололцоог нээлээ хэмээн дүгнэж болох үйл явдал боллоо хэмээн дүгнэж болох юм. Учир нь С.Одонтуяа дарга бол АН-ын эмэгтэйчүүдийг эрч хүчтэй, зөв зүйтэй удирдаад явж чадах мэдлэг чавдартай, итгэл даах эмэгтэй гэдэг нь УИХ-ын гишүүн байх үеэс нь тодорхой харагддаг байсныг хүмүүс марталгүй санаж байгаа нь тодорхой болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.