Улсын аварга Г.Эрхэмбаяр “Заан цолны хүндэтгэл”-ийн барилдаанд түрүүллээ

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 11:49 цагт
Мэдээний зураг,
“Монгол даатгал” компанийн 80 жилийн ойд зориулсан, Монгол улсын заан цолны хүндэтгэлийн барилдаан өчигдөр боллоо. “Монгол бөхийн өргөө”-нд болсон энэхүү барилдаанд улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх барилдаж отгон аварга Г.Эрхэмбаяр түрүүлэв. Мөн улсын гарьд Д.Рагчаа, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Ч.Санжаадамба, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй нар хүчит бөхчүүдийг манлайлан барилдсан. Шөвгийн дөрөвт улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ч.Санжаадамба, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, аймгийн арслан О.Хангай нарт үлдэж, аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн арсан О.Хангай үзүүрлэжээ.

Э. Гүнтөмөр

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5302#sthash.a6F2kgcR.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ховд

      (202.21.113.140) 2014-03-24 20:16
      • 0
      • 0

      Khangai uzuulwigui shuu dee Khoer tsever unaad uzuurlkeh bolomj baikhgu shuu dee Kholiin tsetsees Mygmarsuren zaaniig choloolii Bokh budluulsan zasuuld Yamar arga khemjee avsan be UBKH

      Хариулах