Б.Есүй охин Блицийн дэлхийн аварга болжээ...

Twitter Print
2018 оны 11-р сар 02-нд 17:02 цагт
Мэдээний зураг,

Оюун ухаан төгс төгөлдөр Монгол охидын дэлхийг гайхшруулсан амжилт үргэлжилсээр л байнам. Тодруулвал зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  Беларусь улсын Гомель хотноо зохиогдож байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас 24 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд өчигдөр буюу пүрэв гаригт тэмцээний блиц (түргэвчилсэн) тоглолт болсон бөгөөд охидын 8-10 насны ангилалд өрсөлдсөн Батдаваагийн Есүй охин аварга болж, Беларусь улсад Монгол төрийнхөө далбааг мандуулжээ.

Спортын мастер Д.Чойжилсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ хийдэг, "Монгени" сургуулийн сурагч тэрбээр 9 өрөг тоглохдоо 7 хожиж, 1 тэнцэн, 1 хожигдон, 15 оноо аван түрүүлсэн байна.

Б.Есүй блицийн дэлхийн аварга болсон Монгол Улсын хоёр дахь тамирчин болж байгаа ажээ. Өмнө нь 2016 онд Дорноговь аймгийн тамирчин Э.Хүслэн Туркийн Измирт болсон ДАШТ-ий түргэвчилсэн тоглолтын төрөлд түрүүлж байсан байдаг. Ямартай ч 8-10 насны ангилалд өрсөлдсөн Б.Есүй охин дэлхийн аварга болж сайхан амжилт үзүүллээ. Харин одоо үлдсэн хүүхдүүд ямар амжилт гаргах нь удахгүй тодорхой болох болов уу...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.