Хуйх эрүүлжүүлэх цэвэрлэгээг хэрхэн хийх вэ

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Кокосын тос, хүнсний соданы тусламжтайгаар хуйхаа цэвэрлэснээр хуйх эрүүлжиж, үс уналт зогсож, үсний ургалт сайжирч, сайхан эрүүл үстэй байх нөхцөл бүрддэг.

Хэрхэн бэлдэх вэ?

Кокосын тос болон хүнсний сода-г 50:50 хувийн харьцаатайгаар холино. 2 халбага кокосын тос хийсэн бол 2 халбага хүнсний сода хийнэ гэсэн үг. Үүнийгээ хутгахад хүнсний сода нь тосонд уусахгүй учир дотроо ширхэгтэй скраб /гуужуулагч/ болно. Хуйх эмзэг өвчлөлтэй байгаа бол хүнсний сода-г арай бага хэмжээтэй хийж болно.

⦁ ХЭРЭГЛЭХ ЗААВАР : 

Үсээ угааж бохирдлыг нь арилгаад бүрэн хатсаны дараа бэлдсэн холимогоо хуйхандаа түрхэн хурууны өндгөөр зөөлөн үрж массажлан гуужуулна. Гуужуулж дууссаны дараа хангалттай их хэмжээний усаар зайлаад хэсэг хугацааны дараа тослог үсэнд зориулсан шампуниар угаана. Үүний нөлөөгөөр хуйхан дээрх үхэжсэн эд эсүүд, бохирдол, илүүдэл тослог, хаг нь бүрэн цэвэрлэгдэж кокосын тосонд агуулагдах лаурын хүчлийн нөлөөгөөр нян бактер,вирус, мөөгөнцөр, үрэвсэл нь эмчлэгдэнэ. 

⦁ ХУЙХНЫ ЭРҮҮЛ АХУЙ ЯМАР НӨЛӨӨТЭЙ ВЭ?

Үс уналтын шалтгаан олон янз. Дааврын тогтолцоо алдагдах, биеийн дархлаа сулрах, стресст орох, үс, хуйх, үсний угт цусан хангамж дутагдах, химийн эмчилгээ хийлгэх, удамшлын гээд маш олон шалтгаанаас болж үс унадаг. Жин хасах зорилгоор хоол сойх, агаарын бохирдол хүртэл үс уналтын шалтгаан болж байдаг. Үс уналтын гол шалтгааны нэг нь хуйхны эрүүл ахуй. Хуйхны бохирдлоос болж үсний уутанцар үрэвсэж томордог. Уутанцар үсний булцуу буюу үсний угийг барих үүрэгтэй. Дутуу угаалт, бохирдлоос болоод тухайн уутанцар үрэвсэж томрон нөгөө булцуу, үсний угийг барьж чадахаа больдог. Үүнээс болж үс угаараа сугарч унадаг.

⦁ ХУЙХАА ӨВЧИЛСӨНИЙГ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

-Хуйх загатнах, хорсох, хэт тослогжих, зарим үед эвгүй үнэр мэдрэгдэх, хагтах зэрэг нь хуйх бохирдож өвчилсний шинж тэмдэг. Үсний уутанцар бохирдон булцуугаа барьж чадахгүй болсон гэсэн үг. Мөн зарим төрлийн халзралт хуйхны бохирдлоос үүдэлтэй аж. Илүүдэл тослог нь унасан үсний нүхийг бөглөж дахин ургах боломжгүй болгосноос үс шингэрэх халзрах зэрэг эмгэгүүд үүсдэг.

ХУЙХ БОЛ АРЬС

Хуйх бол нүүрний арьсны үргэлжлэл. Нүүрний арьсаа гуужуулдаг шиг хуйхыг хүртэл гуужуулж бүрэн цэвэрлэж байх ёстой. Гуужуулалт хийснээр хуйхнаас шалтгаалсан хаг, арьсны үхэжсэн эд эсүүд, мөөгөнцөрийг бүрэн устгаж, уутанцарыг бүрэн цэвэрлэж өгдөг. Үс бол яг цэцэг шиг угаасаа тэжээлээ авдаг. Үзүүр нь гэмтээд эхлэхээр түүнийгээ тэжээх гэж ажиллагаа нь илүү ихсэж тослог их ялгардаг. Угаах тусам тослогжилт ч улам ихэсдэг. Тослогийн үлдэгдэл хуйханд үлдэн хуйхыг бохирдуулсанаас хуйхны зарим нүхнүүд бөглөрч үс ургах боломжгүй болно. Үүнээс болж халзралт үүсдэг.

АНХААРАХ ЗҮЙЛС: 

⦁ Гуужуулах явцад зөөлөн үрж массажлах. Массажлах хугацаа 3-5 минут. Хэтэрхий удаан массажлах буюу чанга үүрсэнээс хуйхны арьс гэмтэж болзошгүй

⦁ Кокосын тос болон өөр төрлийн тосыг хуйх болон үсэндээ түрхсэн бол дараа нь бүрэн арилгаж хэвших. Үсэнд түрхсэн тос болон арчилгааны зүйл бүрэн арилаагүйгээс хуйханд үлдэж бохирдуулна.

⦁ Гуужуулсны дараа таны арьс мэдрэмтгий болсон байж болно. Энэ нь хуйх цэвэрлэгдэн мэдрэх чадвар сайжирсных. 

⦁ Кокосын тос болон хүнсний сода нь хүнсний бүтээгдхүүнүүд тул хуйхыг гэмтээх түлэх зэрэг хоруу чанар үгүй.

⦁ Кокосын тос нь нэг төрлийн самрын тос учир самрын харшилтай хүмүүс хэрэглэх шаардлагагүйг анхаарна уу!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.