Ээж аав та хүүхдийнхээ найдвартай ар тал “хөхиүлэн дэмжигч” нь л бай

Twitter Print
2018 оны 11-р сар 12-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

Хөдөлмөрч, хичээнгүй байх нь хүүхдийн бага насандаа заавал эзэмших ёстой чанар бөгөөд энэ нь хүүхдийн нийтэч байдалд шууд нөлөөлдөг. Бага насны хүүхэд хичээнгүйлэн хийсэн үйлдлээ эерэгээр үнэлүүлэх юм бол цаашид улам сайн хийхийн төлөө чармайдаг. Харин хоосон үгээр магтуулахын төлөө хийсэн зүйл нь түүнийг улам л цаасан малгайд дуртай болгоно.

Магтаал сонсоогүй үедээ урам нь хугарч өөртөө гутардаг. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа давтагдвал хүүхэд өөрийгөө хүч чадалгүйд бодож өөртөө итгэх итгэлээ алддаг. Ялангуяа, өнөөгийн Монголын сургуульд дүн үнэлгээ, өрсөлдөөн голлож байдаг тул үүнээс болж хүүхэд өөрийн боломж чадварт итгэхээ больж, гадуурхагдаж байгаа мэт санагдах болж түүндээ их хямардаг.

Ийм үед эцэг эхчүүдийн дэмжлэг маш чухал.

Эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн дэмжих вэ?

Хүүхдээ байгаа тэр чигээр нь хүлээн зөвшөөр, ажигла.

Хүүхдэдээ үргэлж өөдрөг бодлоор хандаж итгэж сур. Бусдын дэргэд шүүмлэх, дутагдлыг нь үргэлж давтаж хэлэх эерэг өөрчлөлтийг өгөхгүй.

Хүүхдийнхээ давуу талыг анзаарч анхаарал тавьж түүний хичээл зүтгэл, хүрсэн АХИЦад урам өг.

Хүүхдийнхээ өсөлт хөгжлийн түвшинд тохирсон, биелүүлэх боломжтой, бодит сургалтын хөтөлбөрт л хамруулах зорилгыг тавих.

Хүүхэд бүрт ондоо, өөр өөрийн гэсэн авьяас чадвар, нөөц бий гэдгийг хүлээн зөвшөөрч, ах эгч дүү ангийн хүүхэдтэй ХЭЗЭЭ Ч бүү харьцуул. Түүнд буй нөөцийг л илрүүлэхийг хичээ.

Аливаа зүйлийг хийх дур сонирхлыг нь төрүүлэхийн тулд та өөрөө санаачлан эхлэх. Жижигхэн зүйл хийгээд хийсэн зүйлийнхээ үр дүнг амсан баяр баясгаланг мэдэрдэг болгохын тулд хийсэн үйлдэлд нь тохирсон урам сайшаалыг (хий магтах биш) харамгүй хэлж байх хэрэгтэй.

Хүүхдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломжийг "уйлах хүүхдийн бөгс урд өдрөө умга татга, умга татга", уйлахаар "эр хүн уйлдаггүй юм" үзэл бодлоо илэрхийлэх гэхээр "ах захгүй, том хүний өмнөөс цор цор хийлээ" гэх мэтээр боомилж ердөө болохгүй.

Бусадтай харьцуулж, үргэлж шүүмжлэх, хэт их ачаалалтай байлгах, насанд нь тохироогүй сургалтыг олгох гэж хичээх нь Хүүхдэд буй ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ болох ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ, БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ үгүй хийдэг.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр, сэтгэл судлалын докторант

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.