Улсын Филармонийн Симфони найрал хөгжим “Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” тоглолт хийнэ

Twitter Print
2018 оны 11-р сар 02-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Удиртгал хөгжим. Франц хэлний ouverture, латин хэлний apertura буюу нээлт, эхлэл гэсэн утгатай үгнээс гаралтай, дуурь, балет, оперетта, зарим тохиолдолд драмын жүжгийн хөгжмийн эхлэл хөгжмийг удиртгал гэдэг. Энэ нь симфони хөгжмийн төрөлд хамаардаг бөгөөд “дуутай хөгжим” гээд хэлчихэд буруудахгүй магтуу зэрэг бүтээлийг ч удиртгалаар эхлүүлдэг.

XXI зуун гарснаар урлагийн томоохон төрөл киноны эхлэл хөгжимд ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. П.И.Чайковскийн алдарт балетууд, М.Глинкийн “Руслан, Людмила”, В.А.Моцартын “Увдист лимбэ” гээд дурдаад байвал үзэгчдийн сэтгэл татдаг бүтээл олон.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжим 11-р сарын 09-нд удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар “Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” хэмээх тоглолт хийх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт

А.Дворжак Карнавал удиртгал op.92

Ж.Россиний Итали бүсгүй Алжерт дуурийн удиртгал

Берних Сметана Молдав удиртгал

П.И.Чайковский 1812 удиртгал op.49

Р.Вагнер Тангейзер дуурийн удиртгал

Тасалбарыг Улсын Филармонийн касс болон Ticket.mn сайтаас авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9919-6623 дугаарын утсаар лавлаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.