Энэ сарын башёд Их аварга Хакухо, Ананд нар барилдахгүй ч байж болзошгүй...

Twitter Print
2018 оны 11-р сар 01-нд 17:33 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн энэ 11-р сарын барилдааны чансаа саяхан гарсан байна. Японы мэргэжлийн сүмогийн холбооноос зарласнаар энэ сарын 11-нд Фүкүока хотноо эхлэх Кюүшюү башёгийн чансаагаар Монгол  Улсын бөхчүүдээс энэ удаад баруун жигүүрийн сэкивакэ Ичиножёо А.Ичинноров, маэгширагийн барууны хоёрдугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил, зүүний зургаад жагссан Таканойва А.Баасандорж, зүүний 14 дүгээрт эрэмбэтэй Чиёошёома Г.Мөнхсайхан, зүүний 16-д чансаатай Араваши Э.Дөлгөөн нар дээд зиндаанд хүч сорих аж. Харин жюүрёод дөрөв, макүшитад найм, санданмэд манай гурван бөх барилдах юм байна. Энэ сарын барилдаанд Зүүн жигүүрийг ёкозүна Хакүхо М.Даваажаргал манлайлан барилдах байсан ч Хакүхо өвдөгний мэс засалд саяхан орсон учир Фүкүокад зодоглох эсэхээ шийдээгүй гэнэ. Баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд манлайлсан ч Какүрюү аварга мөн л бэртэлтэй байгаа бөгөөд зодоглох эсэх нь тодорхойгүй байгаа ажээ.

Ямартай ч өнгөрсөн есдүгээр сарын барилдаанд ганц ч уналгүй 15 даваагаар түрүүлсэн Их аварга Хакухо мэргэжлийн сүмогийн маш олон дээд амжилтыг эзэлж байгаа ч энэ удаа өвдөгний мэс засалд саяхан орсон тул Кюүшюү башёд барилдахгүй байж болзошгүй болоод явчихав. Мөн Какүрюү Ананд аварга ч хүндхэн бэртэлтэй байгаа нь барилдаанд нь нөлөөлөх тул барилдахгүй бололтой юм.

Энд нэгэн ноцтой зүйлийг дахин өгүүлэхэд 2017 оны 10 сард Японы мэргэжлийн сүмогийн  Монгол бөхчүүдийн дунд гарсан зодооны хэрэгт талууд тохиролцоонд хүрээгүй тул шүүхэд шилжсэн билээ. 

Японы мэргэжлийн сүмогийн их аварга Харумафүжи Бямбадорж Маегэширэ Таканоиваг цохисон хэргийнхээ хариуцлагыг хүлээж, энэ оны есдүгээр сарын сүүлээр зодог тайлах ёслолоо хийсэн билээ. 

Хохирсон гэгдэж байсан тухайн үед 28 настай байсан сүмоч Таканойва А.Баасандорж ёкозуна асан, 34 настай байсан Харумафүжи Д.Бямбадоржоос эмчилгээний зардал, зиндаа буурсан үеийн хохирол зэрэг нийт 24.130.000 иен нэхэмжлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнгөрсөн лхагва гаригт Таканоива нэхэмжлэлээ татан авчээ. Мөн Ёкозүна Харүмафүжи Таканоиватай нүүр тулан уулзаж, уучлал гуйн, хохирлыг барагдуулахаар шийдсэнээ дуулгасан байна. Харүмафүжийн хувьд Таканоивагийн нэхэмжилсэн бүх мөнгөнөөс зөвхөн эмчилгээний зардлыг нь өгөхөөр болжээ.

Харин хоёр ч Их аварга маань барилдахгүй байж болзошгүй Кюүшюү башёгийн энэ удаагийн тэмцээнд сэкивакэ А.Ичинноров болон үлдсэн бусад бөхчүүд маань амжилттай барилдаасай хэмээн сүмо сонирхогч олон түмэн маань цэнхэр дэлгэцээ ширтэн сууцгаах өдөр ийнхүү 10 өдрийн дараа тохиохоор болж байна. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.176.71) 2018-11-04 19:44
      • 0
      • 0

      Хүн зодсон хүн яагаад буруугүй байх билээ.Энэ нэг сонин сэтгэгдэл хүмүүст төрүүлэхэд байх юм. Хүний биед гар хүрч гэмтэл учруулна гэдэг чинь болохгүйл дээ.

      Хариулах

    • Зочин

      (59.153.113.232) 2018-11-04 19:06
      • 0
      • 0

      Харамафужигийн тумэн зев гэдэгт монгол хун бур эргэлздэггуй юмаа. Нусан журууд аавын цээж гаргаж байж алуулах шахсан нь сургамж болоосой билээ.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.201) 2018-11-01 14:09
      • 0
      • 1

      Хүн зодсон хүн буруугүй, зодуулсан нь буруутай юу энхтүвшөөн. Сэтгүүлч үн байж хүчирхийлэл өөгшүүлж байгаа чинь таалагдахгүй байн. Болиорой чи. Харумафүжи гэж яргачинхүнийг эрүүл мэндээр хохироочоод мөнгө өгөхгүй гээдкявж буй нь хэр зэргиын ес суртахуунтай нь харагдаж баына.

      Хариулах