БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 1,745,150 вон болгон нэмэгдүүлсэн байна

Twitter Print
2018 оны 10-р сар 30-нд 15:50 цагт
Мэдээний зураг,

-БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10.9 хувиар нэмэгдэнэ-

БНСУ-ын Хөдөлмөрийн хөлсний тухай хуулийн 10.1-т заасны дагуу 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны хүртэлх хугацаанд үйлчлэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөрийн яамны сайд дараах байдлаар өөрчлөн тогтоосон байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 8350 вон болгон өөрчилж, сард 1,745,150 вон болгон нэмэгдүүлсэн байна. Одоогоор БНСУ-д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 7530 вон буюу сарын 1,573,770 вон байгаа юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг аж ахуй нэгжийн хэлбэрээс үл хамааран бүх газрууд дагаж мөрдөх ёстой юм.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.