Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө тоглоно

Twitter Print
2018 оны 10-р сар 30-нд 15:12 цагт
Мэдээний зураг,

Ц.Ганболд дасгалжуулагчтай эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг "Токио 2020" олимпийн эрхийн төлөөх тэмцээний нэгдүгээр шатанд өрсөлдөхөөр өнөө өглөө Тажикстан улсыг зорилоо.

Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудаас анх удаа олимпийн наадмын эрхийн төлөө өрсөлдөх эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг Тажикстан, Сингапур, Филиппин, Тайвань гэсэн дөрвөн улстай А хэсэгт хүч, хурд, ур чадвараа сорино.

Тэмцээний эхний тоглолтоо 11 дүгээр сарын 04-нд талбайн эзэн Тажикстантай, хоёр дахь тоглолтоо 11 дүгээр сарын 06-нд Сингапурын шигшээ багтай, гурав дахь тоглолтоо 11 дүгээр сарын 08-нд Тайванийн шигшээ багтай тоглох хуваарьтай байна.

Олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээн нь анх удаа оролцож буй хамгийн том тэмцээн төдийгүй Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатны бэлтгэл болж байгаа гэдгээрээ онцлогтой юм. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.