Зургаан настнуудыг хүчирхийлэхээ больё...

Twitter Print
2018 оны 11-р сар 05-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Зургаан настнууд гүйж харайж, бусадтай хамтран бүтээл хийж, аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг харилцан ярилцаж, зурагт ном сонирхож байхдаа л хөгжих үе нь.

Сургуульд СУРГАЖ буй нэрийдлээр хүнд цүнх үүрүүлж, хэт их гэрийн даалгаварын ачааллаар хүүхдийг суралцахад дурлах насан дээр ЗАЛХААЖ байгаа хөтөлбөрөө эргэн харна уу. Гэрийн даалгавар өгч болно. Гэр бүлээрээ тоглох тоглоом, унших ном, зурах зураг, ярилцах сэдэв өгөөд хүүхдийнхээ ЖИНХЭНЭ ХӨГЖИЛ-ийг дэмжих даалгавар байж болдоггүй юм уу.

Гэрийн даалгавар их өгвөл л сайн сургууль, сайн багш гэсэн бодолтой ээж аавууд тэр бодолдоо салхи оруулна уу. Хүүхдийнхээ махыг урж, нулимсыг урсгаж, өөрийнхөө уурыг барах л хэрэг шүү дээ. Яагаад гэвэл тэр даалгавар таны хүүхдийн насанд тохироогүй байгаа учраас л хүүхэд дургүй байна, хүсэхгүй байгаа.

Тохирох насанд нь тохирох ачааллыг өгч хүүхэд хөгжүүлэх ЗӨВ, ЖИГД хөтөлбөртэй болъё оо. ХҮН болох багаасаа.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Боловсролын Ухааны Магистр, Сэтгэл Судлалын Докторант

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ээж

      (202.9.43.237) 2018-11-08 16:08
      • 0
      • 0

      Үй цай сургуулийн бага ангийн математикийн багш Цэрмаа гэж мэдрэл муутай хүүхэн байна аа. Юм л бол хүүхдүүдийг загнаж, орилж, хашгичиж, самбар, ширээгээ нүдэж, эргүү мал, хог, новшоор нь дуудаж, чам шиг юм яаж сургуульд ордог байна аа гэж 3-р ангийн хүүхдүүдийг доромжилдог. Багш нарын сэтгэцийн эмчийн үзлэгээр оруулж баймаар юм.

      Хариулах

    • зочин

      (103.229.122.15) 2018-11-05 17:01
      • 0
      • 0

      Cанал нэг байна 6н нас арай л балчирдаад байна даалгаварыг бол бага өгөх хэрэгтэй хэтэрхий даалгавар өгсөнөөс сурах идэвхи сулраад залхаж байна мөн багаасаа хүнд цүнх үүрсэнээс өсөлтгүй бөгтөр хүүхдүүд ихсэж байгааг анхаарна уу

      Хариулах

    • Zochin

      (66.181.161.54) 2018-11-05 16:17
      • 0
      • 0

      Hugjinltei orond ehnii heden jil surah arga barild surgaj dasgaj bgaad hicheel ordog gesen ,manaid bol shuud l ih daalgavar uguul buruu ldaa

      Хариулах

    • Зочин

      (103.50.207.150) 2018-11-05 15:43
      • 0
      • 0

      Маш зөв, хүүхдийг залхаахаа больё.

      Хариулах

    • Зочин

      (150.129.141.228) 2018-11-05 13:22
      • 0
      • 0

      маш зев, манайх хегжилтэй орныг яг дуурайхаас еерседдее тохирохыг нь судалж хэрэжvvлэх ажил vнэндээ мэдэхгvйгээс хэт туйлшрагчдын золиос хvvхэд болж байна. АНУ д гэхэд л 6 настнууд сургууль дээр бидний нvдээр бол тоглож байгаад л ирдэг, гэтэл манайх гое бич, 3-5,6 хуудас хуулж бич гэхээс еерийг багш заах мэдлэг чадвар туршлага алга. Иймээс ид тоглож байж мэдлэг олж авах насан дээрээ багшийн чанга дуугарахаас айсан даалгавараа дийлэхгvй гэртээ уйлсан зодолдсон улс л байна, ингэхээр хvvхэд хар багаасаа сурахад залхсан, эрvvл мэндээрээ ядаргаанд орж туйлдсан амьтад л болж байна. Монгол оюу сургуульд хавар 20 хоног бэлтгэлд явуулсан чинь 25 vсгээ vзэж дуусгаад бэлтгэлээ тегсгене гэж туйлширч байсан. Тэгээд сургуульд 1- р ангид бvтэн жил юу vзэх юм , яах гэж сандарч тэвдэн ум хумгvй vсэг vзэх гэж хvvхэд гэдгийг нь мартаж зовоодог юм бvvмэд. Багшид еер заах юм олдоггvй нь сонин !!!

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.19) 2018-11-05 13:14
      • 0
      • 0

      Bagsh nar ni oorsdoo bolovsroogui neg ih ih zagnaj zandarsan huuhduudiig tserguudee gej boddog huarangiin jandarmnuud shig l yumnuud shuu dee hoorhii.

      Хариулах

    • Уншигч

      (202.179.27.182) 2018-11-05 10:56
      • 0
      • 0

      Дэмжиж байна

      Хариулах