“Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоцонд сууж явсан 189 хүн бүгд амиа алдсан гэлээ

Twitter Print
2018 оны 10-р сар 29-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

“Boeing 737 MAX 8" зорчигч тээврийн нисэх онгоц хөөрснийхөө дараахан буцаж буух тушаал аваад эргэх оролдлого хийж байхдаа осолдон далайд унажээ. Онгоцонд сууж явсан 198 хүн бүгд амиа алдсан хэмээн Индонезийн онцгой байдлын үндэсний агентлагийн төлөөлөгч мэдэгдсэнийг REUTERS агентлаг уламжиллаа.

Индонезийн Lion Air компанийн JT610 дугаарын нислэг үйлдэж байсан “Lion Air” компанийн бараг цоо шинэ шахам Boeing 737 MAX 8 маркийн уг онгоц өнөөдөр өглөө Жакарта хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөс хойш 13 минутын дараа Индонезийн Ява арлын эрэг орчимд унасан юм. Онгоц уул уурхайн гол төв болох Панкал Пинанг хотыг чиглэн нисч байжээ. 

Аврагчид далайн эргээс 15 км-ийн зайнаас осолдсон хүмүүсийн үлдэгдэл, эд зүйлсийг илрүүлэн авчирсан байна. 

Онгоцны нисгэгч буцаж буух зөвшөөрөл хүсээд эргээд ниссэний дараа 13 минутын дараа радараас холбоо тасарсан. Холбоо тасрах үед онгоц 3,000 метрийн өндөрт байсан гэлээ. Яагаад буцах зөвшөөрөл хүссэн болоод онгоц осолдсон шалтгааныг тогтооход хар хайрцаг туслана хэмээн найдаж байна хэмээн албаны хүн хэллээ.

Онгоцны зорчигчид дотор доод тал нь 23 засгийн газрын албаны хүмүүс, тэрчлэн нэг итали зорчигч болон нэг энэтхэг онгоцны нисгэгч бүрэлдэхүүнд байсан хэмээн нислэг үйлдэгч Lion Air компани мэдээллээ.

Онгоц далайн усны 30-35 метрийн гүнд байна.

Зорчигчдын цогцос болон хэрэглэж байсан гар утас, аврах хантааз зэрэг зүйлс одоогоор олдоод байна. 

Техникийн талаас хэлбэл дэлхий дээр өргөн хэрэглэгддэг нэр хүнд бүхий шинэчлэн сайжруулсан сүүлийн үеийн Boeing 737 MAX онгоцны хувьд анхны осол болж байна. 

Индонези улсын иргэний агаарын тээврийн зах зээл маш хурдацтай өсч буй бөгөөд аюулгүй байдлын талаасаа гэвэл бас учир дутагдалтай. Хэрэв онгоцны бүх зорчигчид амиа алдсан нь нотлогдвол 1997 оноос хойш болж буй хоёр дахь том хэмжээний "аймшигтай" осол болж байна хэмээн нэгэн шинжээч хэллээ. 

Индонези улсын 13,000 орчим арал руу иргэний агаарын тээврийн олон компаниуд нислэг үйлддэг. Харамсалтай нь Индонезийн агаарын тээврийн систем аюулгүй ажиллагаа, байдлаараа хамгийн муу рейтингтэй юм. 

Аviation-safety.net сайтад мэдээлснээр 2001 оноос хойш Индонезийн нутаг дэвсгэр дээр үйлдсэн дотоодын иргэний агаарын тээврийн нислэгт 40 гаруй осол гарч бүртгэгдэн, хүний амь эрсдэж байжээ. 

2015 оны 8-р сард иргэний агаарын хувийн онгоц цаг агаарын байдлаас шалтгаалан осолдож 54 зорчигч амиа алдсан бол 2014 онд AirAsia онгоц осолдон 162 хүний амийг авч одсон хэмээн мэдээлэлд дурджээ

2016 оноос ашиглаж байгаа “Boeing 737 MAX 8” онгоц 210 хүний даацтай. Нислэгийн зөвлөх Гэрри Сойхатман осолдсон онгоцонд туршилтын нислэгийн үеэр бага зэрэг асуудал үүсэж байсан тухай BBC-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Lion Air” компани нь 1999 онд байгуулагдсан Индонезийн нислэгийн хамгийн хямд бөгөөд том компани. Тус компани нь Зүүн өмнөд Ази, Австрали, Дундад Ази руу цөөн тооны нислэг үйлддэг ба ихэвчлэн дотоодын нислэг хийдэг байна. Аюулгүй байдал болон менежмент муу гэх шалтгаанаар 2016 оноос хойш Европ руу нисэх эрхгүй болсон байна.

Усан онгоц, ниссдэг тэрэг бүхий 130 орчим аврагчид шуурхай ажиллаж эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Эх сурвалж: REUTERS

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.200) 2018-10-29 20:10
      • 0
      • 0

      Харамсалтай. Онгоц нь бараг л манай автобусаар яявахтай ижил болсон юм биш үү. Өдөр тутмын хэрэглээ шиг гэх үү.

      Хариулах