Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барих төсвөөс 2, Чойр дэд станцын өргөтгөлийн төсвөөс 5 тэрбумыг хасч, нийт 7 тэрбумыг Н.Номтойбаярын “МАК”-д бэлэглэх саналыг оруулжээ

Twitter Print
2018 оны 10-р сар 27-нд 12:17 цагт
Мэдээний зураг,

“ЖИЖИГ “ дээр жиргүүлж байгаад жинхэнэ томчууд “ТОМ” хулгайгаа хийж байна, цаана чинь...

...“Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан”-аас зээл авсан гишүүд бол үнэндээ жижиг гарууд. Тэрбумын зээл авч, тариа, гурил,төмс,чацаргана тарьж, тахиа үхэр өсгөсөн бол буруутгах хэцүү.Зээл учраас эргээд хүүгийн хамт төлөх нь гарцаагүй. Харин хямд зээл аваад зориулалтын бусаар, Банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж мөнгө угаасан бол ГЭМТ ХЭРЭГ.

“ЖДҮ-ийн зээл” гэдэг энэ дуулианыг улсын төсөв хэлэлцэх үеэр зориудаар гаргаж тавьсан. Өгөөш болгож шидсэн өвдөл цөвдөл дээр овооролдон орилолдох хооронд харин жинхэнэ томчууд ТОМ хулгайгаа хийж байна.Тэд бол тэрбум төгрөг зээлж доошоо орохгүй. Баримт сөхье!

1. УИХ-ын хамгийн хөрөнгөлөг гишүүдийн нэг, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн "Нарны хороолол"-д барьсан сургууль, цэцэрлэгээ улсын төсөвт 19 тэрбум төгрөгөөр “шахах” гэж байна. Төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барих дундаж өртөг 4-5 тэрбум л байдаг. Өндөр өртөгтэй байлаа гээд дөрөв нугалж болох уу! Анх улсын төсөвт 1 тэрбум төгрөгөөр төсөвлөж, өргөн барингуутаа төсвийн 2-р хэлэлцүүлгийн үеэр 17,9 тэрбумыг нэмж оруулж, нийт 18,9 тэрбум төгрөг болгосныг баримтаас харна уу!

2.УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “МАК” компаний “Цагаан суварга”-ын орд руу 220 квт-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станц барихад 79 тэрбум төгрөг төсөвлөжээ. Ирэх жилийн төсвөөс 7 тэрбумыг нь гаргана. Төсвөөс нэг гаргуулаад эхэлсэн бол түүнд 79 тэрбумыг өгөхөөс өөр гарцгүй болно. 

Анх улсын төсөв өргөн баригдахад энэ санал орж ирээгүй ч хэлэлцүүлгийн явцад Яармагт 300 ортой төрөх эмнэлэг барих төсвөөс 2 тэрбум, Чойр дэд станцын өргөтгөл барих төсвөөс 5 тэрбумыг хасч, 7 тэрбумыг Н.Номтойбаярын “МАК”-д бэлэглэх саналыг УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг оруулжээ. Өмнөх парламентийн үед Цагаан суваргын зэс, алтны ордыг Монгол улсын стратегийн ордоос гаргаж, "МАК" компанид өгсөн билээ. Одоогийн парламент харин түүний орд руу зөвхөн цахилгаан татахад 79 тэрбумыг өгөх гэж байна. Ордод эзэн сууна,дэд бүтцээ татвар төлөгчдийн мөнгөөр бариулна. Ариун явдал уу!

3. Өмнөх буюу Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах нэг үндэслэл нь танхимын сайд нар нь өөрийн компанидаа концесс авсан ХЭРЭГ байсан. Одоо тэд нөгөө концессоо үргэлжлүүлэн улсын төсөвт суулгаад явж байна. Хаана байна вэ! Нөгөө хариуцлага!

Жижиг гаруудын зээл тойрон эргэлдэх яах вэ! Бүхэл бүтэн орд газраар нь бүр улсын төсвийг хэдэн тэрбумаар нь тонон дээрэмдэж буй ТОМ ХУЛГАЙЧ нараа цааш нь ЯРИХ УУ ЯАХ УУ АЙН! 

Сэтгүүлч Б.Отгон

2018.10.27

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Батболд

      (176.74.57.164) 2018-10-27 21:50
      • 0
      • 0

      Muusain xanaj tsaddagvi pizda nariig temtseed buudan xorooy

      Хариулах

    • Шударга иргэн

      (103.26.195.149) 2018-10-27 15:53
      • 0
      • 1

      Ийм улсын төсвөөс мөнгө цавчиж иддэг балиар шуналтангуудийг хорвоо яаж дааж бгд бна даа тэгээд их хуралд сууцгаагаад бгаа юм шүү ард түмнийг хэтэрхий басамжлаад байвал нэг л өдөр та нартаа т хатуухан тооцоо хийнэ дээ

      Хариулах