Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert-2018” тоглолт маргааш болно

Twitter Print
2018 оны 10-р сар 30-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

Гарамгай хөгжимчдийн “Virtuoso Gala Concert-2018” тоглолт аравдугаар сарын 31-ний үдэш 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болох гэж байна. 

Их урлагийн шилдэг уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг 15 дахь жилдээ, 16 дахь удаагаа Виртуозо академи зохион байгуулж байна. Энэхүү тоглолтод сонгодог болон үндэсний хөгжимчид, дуурийн дуучид, ардын бүжигчид, балетчид, концертмейстер багш нар, уламжлалт үндэсний хөгжмийн болон этно, жааз хамтлагууд, уран нугараач нар оролцдог.

Virtuoso Gala Concert энэхүү 15 жилийн хугацаанд мэргэжлийн хөгжмийн урлагийн талбарт хүндтэй байр эзэлдэг арга хэмжээ болжээ. 

“Virtuoso Gala Concert-2018”-д уригдсан хөгжимчдийг танилцуулъя

Виолончель хөгжмийн Cello Quartetto дөрвөл:
Д.Амармэнд, О.Од, Д.Амаржаргал, С.Баяртуяа

Хийл, төгөлдөр хуурын хоршил
Д.Галбадрах, Н.Ганчимэг

Н.Жигжиддорж
Морин хуурч

Т.Өлзийжаргал 
Ёочин хөгжимчин

Б.Зандан-Оргил
Фагот хөгжимчин

Г.Нямжанцан
Лимбэчин

Г.Шинэбаяр
Бишгүүрч

Э.Эрдэнэтөгс
Цохивор хөгжимчин

Х.Хүслэн
Өсвөрийн төгөлдөр хуурч

Ө.Мишээл
Өсвөрийн виолончельч

Э.Хануй
Бяцхан хийлч

О.Нандин
Бяцхан төгөлдөр хуурч

Virtuoso Gala Concert-2018-д эгшиглэх бүтээлүүд:

* Б.Мэнд-Амарын лимбэ хөгжимд зориулсан концертино 
* Ж.Гершвин “Цэнхэр рапсоди” 
* Пабло Сарасате “Кармен Фантази” op.25
* Б.Шарав, “Эхийн сэтгэл шиг...
* Ф.Крейслер “Прелюди и Аллегро” 
* С.Прокофьев “Прелюди” op.12, №7 
* Д.Поппер Концертный полонез op.14 
* Ф.Шопен “Фантази экспромт” op.66
* Касей Кангелоси, Маримбад зориулсан гоцлол 
* Марсель Битч, Фагот-д зориулсан концертино 
* И.Стравинский “Итали сюит” 
* Виолончель хөгжмийн Cello Quartetto дөрвөлийн сонсгох 
классик, танго, рок бүтээлүүд

"Virtuoso Gala Concert"-ийг санаачлагч нь төгөлдөр хуурч М.Цогбадрах юм. Тэртээ 15 жилийн өмнө тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрт тус театрын симфони найрал хөгжимтэй, маэстро УГЗ Н.Туулайхүүгийн удирдлагаар П.И.Чайковскийн төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан I концертын I ангийг тоглосон. Энэхүү тоглолтын бичлэг МҮОНТ-ийн "Алтан фонд"-д хадгалагдаж байдаг.

Энэхүү гайхамшигт бүтээлийг төгөлдөр хуурч бүр өөр өөрийнхөөрөө тоглох ч, нэг л зүйлийн тухай, өөрөөр хэлбэл хаан хуур хэмээн өргөмжилдөг энэхүү зэмсэг ямар өргөн боломжтой, хэрэгцээ гарахад ганцаараа бүхэл бүтэн найрал хөгжмийг ч орлох хүчирхэг гэдгийг харуулан хөгжимдөх мэт. 

Сонгодог болон үндэсний олон төрлийн зэмсгийн онцлогийг харьцуулан, танин мэдэж, таашаан сонсох "Virtuoso Gala Concert-2018" энэ сарын 31-ний үдэш Улсын Филармонид болно.

Тоглолтын талаарх мэдээллийг 99776917 утсаар авна уу.

Тасалбарыг https://www.ticket.mn/event/565/ линкээр захиалж авч болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.