Хотын шинэ дарга тансаг зэрэглэлийн машинуудыг дуудлага худалдаагаар зарж, хотын орлого болгожээ

Twitter Print
2018 оны 10-р сар 26-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

Ердөө сарын өмнө ажлаа авсан ОХУ-ын Якутск хотын засаг дарга Сардана Авксентьева Оросын хэвлэлийн шинэхэн баатар болоод байна. 

Тэрбээр ажлаа авмагцаа хамгийн түрүүнд захиргааны илүү зардлыг танах, хотын захиргааны тансаг эд зүйлсийг зарж борлуулахаас эхэлсэн байна. Тухайлбал өөртөө хуучин машин үлдээгээд бусад бүх тансаг зэрэглэлийн машинуудыг дуудлага худалдаагаар зарж хотын орлого болгожээ.

Мөн шахааны бизнес, арын хаалганы тендер зэрэгт цэг тавьж хамгийн түрүүнд гэрээтэй ажилладаг байсан замын компаниас гэрээгээ цуцлажээ.

У.Эрдэнэбилэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох