“Сан Антонио Сперс” улирлын төгсгөлийг сайн хийж 13 тоглолт дараалан ялалт байгууллаа

Twitter Print
2014 оны 03-р сар 24-нд 08:10 цагт
Мэдээний зураг,
Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын тойргийн тоглолтууд өндөрлөх дөхөж байна. Багууд одоогийн байдлаар 68-71 тоглолт хийгээд байгаагаас өрнөд бүсийн “Сан Антонио Сперс” 13 дараалан ялалт байгууллаа. Тэд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 21-нд “Финикс Санс”-т 106:85-аар хожигджээ. Харин үүнээс хойш “Детройт Пистонс” 120:100, “Шарлотте Бобкетс” 92:82, “Даллас Маверикс” 112:106, “Клевлэнд Кавалейрс” 122:101, “Майами Хит” 111:87, “Орлэндо Мэжик” 121:112, “Чикаго Буллз” 104:96, “Портлэнд Блэзерс” 103:90, “Лос Анжелес Лейкерс” 119:85, “Юта Жазз” 122:104, “Лос Анжелес Лейкерс” 125:109, “Сакраменто Кингз” 99:79, “Голден Стэйт Уорерз”-ыг 99:90-ээр тус тус хожоод байна. Г.Поповичийн залуус 13 дараалан ялсныхаа хүчээр өрнөд бүсээс хамгийн түрүүнд плей-оффын эрхээ авлаа. Одоо тэд гуравдугаар сар дуустал дөрвөн тоглолт хийх бөгөөд маргааш өглөө “Филаделфи 76”-г талбай дээрээ хүлээн авна. Мөн энэ сарын 27, 29-нд “Денвер Нагеттс”-тай хоёр дараалан тоглох бол ирэх ням гарагт “Нью Орленс Пеликас”-тай гэртээ тоглох аж. Харин дөрөвдүгээр сарын эхний тоглолтоо “Индиана Пейзерс”-тэй хийхээр оноолт гарчээ.

Э. Гүнтөмөр

- See more at: http://webcache.googleusercontent.com/search?q=cache:http://mongolcom.mn/read/5291#sthash.jC4uif2X.dpuf

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.