
Давсыг огт хэрэглэхгүй болчихвол ходоод задалж, шингээх чадвараа алддаг
Сүүлийн үед “Би давс огт хэрэглэдэггүй”, “давснаас татгалзсаан” гэх мэт яриа олонтаа чих дэлсэх болжээ. Энэ бол сайн. Харин хэзээ ямар тохиолдолд “сайн” бэ гэхээр хэрвээ энэ нь цэвэршүүлсэн цагаан давсыг хэлж байгаа тохиолдолд л “сайн” юм.
Харин бүх төрлийн давсны тухайд нийтээр нь хамарсан утгаар бол “сайн биш” болдог. Учир нь давс хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг олон төрлийн микро элементүүдийг агуулдаг. Тэдгээр нь өчүүхэн төдийгөөр биед шаардагдах боловч маш чухал, өөр юугаар ч орлуулшгүй үүрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь цэвэршүүлж боловсруулаагүй байгалийн давсанд л байдаг гэдгийг бүгд мэдэх байх.
Хамгийн эхний үүрэг нь давс хүний биеийн дархлааны системийн нэг чухал хэсэгт гол үүргийн гүйцэтгэдэг. Энэ нь ходоодны хүчил юм.
Ходоодны хүчил хэдий сайн, хүчиллэг байх тусам хоол хүнстэй хамт орж ирсэн халдвар элдэв үүсгэгчид, бичил биетнүүд, мөөгөнцөр зэргийг устган задалж биеийг хамгаалдаг.
Тэр гол хамгаалагч болсон ходоодны хүчил чинь давсны хүчил юм шүү дээ. Хэрвээ давс огт хэрэглэхээ больчихвол хүчил маань сулраад ходоонд орсон зүйлийг ариутгаж дийлэхээ больдог.
Үүгээр ч зогсохгүй идсэн уусныг задалж шингээж чадахгүй болчихоор тэндээсээ хамаг хэрэгтэй бодисоо шимж авч чадахаа байнаа л гэсэн үг.
Биен дэх бодисын солилцоо, био химийн урвалын ихэнх нь маш сул давсны уусмалд л явагдаж чаддаг гэдгийг ямагт санаж яваарай. Тун нь таарвал хор ч эм болдог, таараагүй бол хоол ч хор болдог.
Нэг өдрийн зохистой хэмжээ ойролцоогоор 5 гр. Энэ нь цайны халбагаар тэгшилж авсантай ойролцоо хэмжээ. Хүүхдэд түүнээс бага байх нь ойлгомжтой.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
ихөг
(202.21.108.183) 2019-12-03 14:321 монгол хүүхэн Ираны хүүхэдтэй болох нь ээ хөөрхий
Хариулах
Аюуш
(103.80.211.104) 2019-12-03 11:31бялдууч хар амьсгаа вэ тэнэг дагвадорж. ядарсан зүдэрсэн монголчууддаа алга тэнийлгэж үзээгүй мал чинь харийн хөлс шивэр үнэртүүлсэн новшид юунд нь пялдагнаж ул долооно вэ өөрсдийнхөө алдарт нэр хүндэд хүрсэн тамирчдадаа ингэж хандсан удаа бий билүү тэнэг шаар далд ороосой
Хариулах