БНСУ, Японоос ирэх иргэдийг зардлаа шилжүүлж, суудлаа баталгаажуулахыг анхаарууллаа

Twitter Print
2020 оны 03-р сар 31-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Ирэх өрөвдүгээр сарын 2, 3, 4-ний өдрүүдэд Япон, Солонгос улсаас гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр 750 орчим иргэнээ татан авахаар УОК-оос шийдвэрлэсэн. Тодруулбал:

  • Дөрөвдүгээр сарын 2-нд 08:00 цагт БНСУ руу 

  • Дөрөвдүгээр сарын 3-нд Япон улс руу,

  • Дөрөвдүгээр сарын 4-нд 08:30 цагт БНСУ руу тусгай үүргийн онгоц тус тус илгээхээр болсон юм. 

​Тэгвэл БНСУ, Япон улсаас ирэх сарын 2, 3-нд тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг тусгаарлах байрны зардлаа урьдчилан шилжүүлж суудлаа баталгаажуулахыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулав. Иргэдийг ирсэн даруйд 21 хоног тусгаарлах бөгөөд тусгаарлах байр, хоолны зардлаа иргэн өөрөө хариуцна. Насанд хүрсэн хүний тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 сая 50 мянган төгрөг бол 5 хүртэлх насны хүүхэд төлбөргүй. Харин 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30 мянган төгрөг буюу нийт 630 мянгөн төгрөг төлнө.

Дээрх төлбөрийг тусгай нислэгээр ирэх иргэний ар гэрийнхэн Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулах юм. Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичих ёстой аж. Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй бөгөөд зөвхөн банкинд очиж тушаах эсхүл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.