”Өргөө” амаржих газрын урд талын явган хүний замыг чөлөөлж эхэллээ

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 22:43 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн газрын албанаас Сүхбаатар дүүргийн I хороо, “Өргөө” амаржих газрын урд талын авто замын дагуух явган хүний замыг чөлөөллөө. Тухайн хэсэгт явган хүн явах боломжгүйгээр хашаа барьсан зургаан нэгж талбарын хашааг буулгаж, газрыг чөлөөлж байгаа аж.

Газар чөлөөлсний дараа нийслэлийн Хот тохижилтын газраас явган хүний замын тохижилтын ажлыг хийнэ гэж мэдэгдээд байна.

Нийслэлийн газрын албанаас өнөөдөр өглөө /2018.10.16/ мөн Сүхбаатар дүүргийн VIII хороо, А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудлын өмнөх явган хүний зам хааж барьсан хэсгийг албадан буулгасан.

Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжийн хүрээнд гарц, орц болон явган хүний зам хаасан барилга, хашлагыг чөлөөлөх Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээс дээрх газруудад зам чөлөөлөх тухай шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй тул албадан чөлөөлөхөөр аргагүй байдалд хүрсэн гэж тайлбарлаж байгаа бол дээрх байгууллагууд болон зарим иргэд “Явган хүний зам чөлөөлөх нь зөв шийдвэр. Гэхдээ хэрэгжүүлж байгаа арга нь алдаатай, бүдүүлэг байна” гэж үзэж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.96) 2018-10-17 16:19
      • 0
      • 0

      Хууль хэрэгжүүлдэггүй байгууллагуудтай өөрөөр яах билээ дээ. Харин ч эрт л ийм ажил хийдэг төртэй байсан бол одоогийн замбараагүй байдал арай гайгүй байх байсан байх болов уу

      Хариулах