Флойд Мейведер тулаанч Хабиб Нурмагомедовын дуудлагад хариу өглөө

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 21:20 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн боксчин Флойд Мейведер UFC-ийн тулаанч Хабиб Нурмагомедовын дуудлагад хариу өглөө. Мэргэжлийн боксын хөнгөн жингийн домогт боксчин Мейведер өөрийн твиттер хуудсандаа “Бооцооны мөнгөө бэлдсэн цагт би тулалдахад бэлэн байна” хэмээн Хабиб Нурмагомедовын тулааны дуудлагад хариулт өглөө.

Мейведер нь мэргэжлийн боксын рингэн дээр нийт 50 удаа тулаан хийж нэг ч удаа ялагдал хүлээгээгүй юм. Тэрбээр алдарт Мэнни Пакьяо, Оскар Ди Хаяла, Шэйнэ Мослый нарыг үнэмлэхүй ялалтаар ялсан юм.

Флойд Мейведер одоо 41 настай, зодог тайлсан боловс өнгөрсөн жил рингэн дээрээ буцаж ирэн UFC-ийн тулаанч Конор Макгрегорийг үнэмлэхүй ялалтаар ялж олныг гайхшруулжээ. Энэхүү тулаан нь маш их хэмжээний мөнгө бас үзэгчдийг мэргэжлийн тулаан болон боксын ертөнцөд авчирч чадсан юм.

Харин Хабиб Нурмагомедов саяхан болсон тулаандаа Конор Макгрегорийг буулган авч мэргэжлийн тулааны спортод нэг ч ялагдалгүй 27 дахь ялалтаа байгуулсан билээ.

Хэрвээ Мейведер дахин рингэн дээрээ ирж Хабиб Нурмагомедовтой тулалдах юм бол дэлхийн дахиныг гайхшруулсан түүхэн тулаан болох төдийгүй урьд өмнө нь боксын болон мэргэжлийн тулааны түүхэнд байгаагүй үзэгчдийг татах нь лавтай гэж спортын ажиглагчид үзэж байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.