Х.Баттулга: Эрдэнэс Тавантолгой компанийг Хятадын Шинхау компанид 100 жилээр үнэгүй шилжүүлэх төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байсан

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 13:12 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө.

Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

-УИХ-ын гишүүд “гишүүний” гэх мөнгөнөөсөө татгалзаад 

удаан яригдсан аж үйлдвэрийн комбинатаа байгуулъя-

-Бидний урилгыг хүлээн авч ярилцлага өгч буйд баярлалаа.

-Та бүхэнд амралтын өдөр цаг зав гарган албан өрөөнд минь ирж ярилцлага авч буйд баярлалаа. Энэ бол өмнөх Ерөнхийлөгчийн найман жил ажилласан өрөө. Би энд суугаад жил гаруй болж байна. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд ямар нэг засвар ороогүй. Энэ нь мэдээж төсөв, мөнгөний асуудалтай холбоотой юм. 2012 оны үеийн Ерөнхийлөгчийн төсөв одоогийн Ерөнхийлөгчийн төсөв үндсэндээ адилхан явж байгаа. 2019 оны төсвийн асуудлыг ярих тул Ерөнхийлөгчийн төсвийн асуудлыг дурдаж байгаа юм.

2019 оны Ерөнхийлөгчийн төсөв өнгөрсөн жилийнхээс багасаж 4.6 орчим тэрбум төгрөг болсон. Зарим хүмүүс намайг гадаад улс орнууд руу айлчлахгүй байна гэж шүүмжилдэг. Гэвч, онгоцны тасалбарын үнэ болоод айлчлалын бүрэлдэхүүнд ганц, хоёроор тогтохгүй олон хүн явдаг зэрэг асуудлыг бодолцож үзэх хэрэгтэй. Гадагшаа явахдаа хэвлэл, мэдээллийн зэрэг зардлыг хувиасаа гаргаж байж мэдээлэл хүргэж байгаа. Энэ талаар дурдаад өнгөрөх хэрэгтэй болов уу гэж бодоод хэллээ.

Мөн саяхан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохын тулд АНУ-д айлчлах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй санал солилцож, Ерөнхий сайд энэ хуралд явахаар болсон юм. Хэд хоногийн зайтай хоёул, хоёулаа явахаар зардал л өснө. Тиймээс ярилцаад шийдсэн хэрэг.

Мөн бид гадаад харилцаандаа нэг бодлого баримталж байгаа. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн нь ч очсон нэг зүйл ярьж байгаа.

Би сонгогдсоныхоо дараа Владивосток явсан. Тэнд манай бүс нутгийн удирдагчид очсон. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Японы Ерөнхий сайд Ш.Абэ… гээд. Ингээд эхний айлчлалаараа бид танилцсан. Албан ёсоор ширээн дээр сууж байгаа ч албан бусаар хоорондоо уулзаад, танилцчихдаг. Дараа нь Чиндаод бүс нутгийн асуудлаар мөн л ярилцсан. Энэ бол нэг айчлалаар олон уулзалт хийж байна гэсэн үг. Сая Владивосток хотод очиж мөн л Төрийн тэргүүн нартай уулзаж, ярилцсан. Азербайжан явахдаа мөн хонины ноосны утасны экспортын асуудлаар судалгаагаа барьж очоод төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар ярилцсан.

Бакугийн дэлхийн аваргад очиж багаа дэмжсэн. Энэ бол бахархал. Манай улсын жүдогийн хөгжил их өндөр байна лээ. 2019 оны дэлхийн аварга Токиод болох юм. Мөн л албан айлчлалаар очингоо багаа дэмжиж болно шүү дээ. Спорт гэдэг бол залуучуудыг зөв хүмүүжил рүү ойртуулах хамгийн энгийн алхам юм.

-Төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан та чуулганы хуралдаанд оролцож үг хэлэхдээ багагүй санал, шүүмж хэлсэн. Ингэхдээ УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг төсвөө хэмнэх хэрэгтэй, 10-20 хувь хэмнэх боломж байгаа гэсэн. Та харин өөрийн төсвийг батлагдсан хэмжээнд нь зохицуулаад явах бодолтой байна уу?

-УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны улсын төсвийг 10 хувь хэмнэх ёстой гэж хэлсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд дээрх уриалгыг дэмжиж 15 хувь болгоё гэсэн. Харин Ерөнхий сайд “хувьсгал” хийнэ гэж гарч ирсэн тийм үү. Хэрэв тийм бол хувьсгалаа төсвөөс эхлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Харин хэмнэсэн мөнгөөрөө байнга яригдаж ирсэн аж үйлдвэрийн комбинатаа байгуулж, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээ боловсруулах замаар энэ салбараа босгох хэрэгтэй.

Бид 26 сая толгой малтай байхдаа аж үйлдвэрийн комбинаттай байсан. Одоо малын тоо бараг гурав дахин өссөн. Гурван аж үйлдвэрийн комбинаттай байх ёстой гэсэн үг биз дээ. Ноосоо боловсруулъя, утас болгоё. Утсаараа даавуу, хивс зэрэг бүтээгдэхүүн хийе л гэж байгаа юм. Мөн ченжүүд малчдын гар дээрээс жил бүр 10 мянга орчим тонн ноолуур авдаг. Махаа экспортолж, арьс ширээ боловсруулж чадахгүй байна. Бүгд түүхийгээрээ, хагас боловсруулагдсан байдалтай маш хямдхан гадаад руу гарч байна. Тиймээс түүхий эдээ боловсруулъя гэсэн бодлого л ярьж байгаа юм. Үе, үеийн Засгийн газар, УИХ тооцоог нь хийчихсэн байгаа. Нэгэнт арилжааны банкны зээлээр аж үйлдвэр хөгжихгүй нь тодорхой байгаа тул төсвөөс хэмнэлт хийж энэ салбараа босгох хэрэгтэй гэсэн бодлого баримталж байна.

Би төсвөөс хэмнэх боломжтой зардлуудыг тооцож үзээд, тэмдэглээд явж байгаа. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Татварын хэлтсийн байр барихад зориулж 1 тэрбум 350 сая төгрөг төсөвлөсөн байна. Энэ барилга байх эсэхээс үл хамаарч ажил явагдана. Хэлтэс нь захиргааныхаа байранд байрлаад байж болно.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн салбарын нэгдсэн конторын барилга барихад 4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Барилгын зураг төсөвтэй, төсөвгүй маш олон барилга барихаар тусгасан байна.

-Аймаг, сум орон нутагт шинээр байшин, барилга баригдахгүй болохоор сум орон нутаг хөгжихгүй гэдэг. Төрийн албан хаагчид нь захиргааны барилга дотроо багтахгүй байна гээд байгаа шүү дээ.

-Төрийн алба данхар байна гэж бүгд л шүүмжилдэг. Төрийн албан хаагч нарт зориулж барилга барихын оронд аймаг бүрт анхан шатны боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Засмал зам, дэд бүтэцтэй болчихсон. Дэд бүтэц гэдэг нь зам. Би Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа Азийн хөгжлийн банкнаас мөнгийг нь гаргуулж, зургийг нь гаргасан. Тухайн үед маш их шүүмжлэлтэй тулгарсан. Увс, Говь-Алтай руу засмал зам татаж яах гэж байгаа юм гэцгээж байсан. Нэг үгээр “үргүй зардал” гэж тодотгож байсан шүү дээ. Харин одоо тээвэр, ложистик, аялал жуулчлалтай холбогдож байна. Харин хөдөө, аж ахуйн талаасаа бид түүхий эдээ орон нутгаас л авна. 21 аймаг дэд бүтэцтэй болсон тул одоо контор биш анхан шатны үйлдвэрийн барилга хэрэгтэй байна.

Энэ салбарт нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд л зөвхөн ноолуураас нэг жилд 2 тэрбум ам.доллар олох боломжтой. Ийм энгийн зүйлийг олон дахин яриад байхаар сүүлдээ залхдаг юм байна. Одоо ч болтугай төсвийн асуудалдаа анхаарахгүй бол 4, 4 жилээр Засаг солигдож, санамж нь хүртэл энэ хэмжээнд байдаг боллоо.

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг төсвийн асуудлаар хуралдуулна гэж байсан. Хуралдаж, нэгдсэн ойлголтод хүрсэн үү?

-Анх удаагаа улсын төсвийн асуудал ярихаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан. УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид гурав уулзсан. Илтгэгч нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байх ёстой байсан ч гадаадад байсан учир бид гурав уулзаж, дээр дурдсан асуудлын хүрээнд ярилцсан.

“…УИХ-ын дарга бид хоёр хэмнэлт хийх саналтай байгаа, энэ нь төсөв эвдэж байгаа зүйл огт биш, төсөв хэмнэх саналаа өгье…” гэж Ерөнхий сайдад хэлсэн. Ингээд би төсвийн асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаан болоод Ажлын хэсэг, Төсвийн байнгын хороонд танилцуулга хийхээр болсон.

-Та төсвийн талаар үг хэлэхдээ “гишүүдийн мөнгө” гэдэг зүйлийг багагүй шүүмжилсэн. Гэвч энэ нь таныг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед ч байсан мөнгө гэж харж байгаа. Энэ мөнгөө гишүүд тойрогтоо зөв зүйлд зарцуулдаггүй юм уу?

-Манай өнөөгийн тогтолцоо буюу 76 тойргийн асуудал бий. Би тойрогтоо ямар нэг юм хийхийн тулд, мөнгө хуваарилуулахын тулд Сангийн яам, Ерөнхий сайдаа “огцруулна” шүү гээд л дарамталж эхэлнэ. Энэ бол өнөөгийн бодит тогтолцоо. Тэгээд Ерөнхий сайд нь мөнгө хуваарилна. Би энэ талаар маш тодорхой хэлсэн. Н.Энхбаяр 2000-2004 онд Ерөнхий сайд байхдаа нэг намын 72 гишүүнээс бүрдсэн УИХ-ыг бүрдүүлсэн байсан. Гишүүд нь бодлого, үйл ажиллагааг нь эсэргүүцээд эхлэнгүүт нэг, нэг сая төгрөг тойрогт нь өгч байсан юм. Одоо энэ мөнгө таван тэрбум төгрөгт хүрч. Энэ бол бодит байдал. Сонгуулийн болон тойргийн тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй.

Монгол Улс хөгжихгүй байх, иргэдийг хөгжүүлэхгүй байх бодлого асар гүн гүнзгий орж ирсэн талаар УИХ-ын гишүүд ч ярьдаг болсон байна. Сүүлийн жишээ гэхэд цэрэг армиа чадавхжуулж, тэднээр бүтээн байгуулалтын ажил хийлгэе гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр баасан гарагийн чуулганы хуралдаан дээр хэлсэн. Гэвч, ийм зүйл ярихаар эсэргүүцээд л босоод ирдэг. Аж үйлдвэрийн парктай болъё гэхэд ч гэсэн эсэргүүцсээр. Одоо арьс ширээ боловсруулъя гэхэд юу нь болохгүй байгаа юм бэ?

Энэ асуудлаар би одоо УИХ, Засгийн газартай ярилцаж, их ойр ажиллаж байгаа.

-Анх удаагаа Ерөнхийлөгчийн ажлын өрөөнд орж ирлээ. Таны шир