“Туушин зочид буудал”-ийн өмнөх газрыг албадан чөлөөллөө

Twitter Print
2018 оны 10-р сар 16-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгалаа.

Нийслэлийн Газрын албанаас “Туушин” зочид буудалд удаа дараа албан бичиг хүргүүлж шат буулгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм.

Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна.

Уг зөрчлийн энэ сарын 15-ны дтор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй учир ийнхүү албадан чөлөөлөх арга хэмжээг авчээ.

Хууль зөрчиж, нийтийн эзэмшлийн газарт явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байсан юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн газрын алба

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.177.49) 2018-10-17 18:32
      • 0
      • 0

      Bolj sain baina. Ene kompani er ni mongoliin ard tumend heregtei yum yu hiisen yum be? Ard tumnii horongiig unegui avchihaad zovhon oorsdoo idehee l bodohoos oor gyalailgah yum yu baina?

      Хариулах

    • Зочин

      (66.181.177.49) 2018-10-17 18:33
      • 0
      • 0

      Delhiid hamgiin ondor unetei teeverlelt hiij ard tumniig shulahaas oor yu ch baihgui.

      Хариулах