Монгол хөвгүүд Европ тивд гялалзаж явна

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 20:53 цагт
Мэдээний зураг,

Унгарын алдарт хөлбөмбөгчин Ференц Пушкашийн нэрэмжит "Пушкаш академи"-д суралцаж буй Г.Ганбаяр, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, хөдөлмөрөөрөө манлайлж буй сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Пушкаш академийг 2016 онд зорьж, өдгөө мэргэжлийн хөлбөмбөгчний гэрээ байгуулан тоглож байгаа Г.Ганбаярын тоглолтын ур чадвар улам дээшилсээр байгаа аж. Г.Ганбаяр 19 хүртэлх насныхны лигт 4 тоглолтод оролцон гурван гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн нь үүнийг нотолно.

Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо нар сурлага, сахилга батаараа өндөр үнэлэгдэж, тоглолтын ур чадвар нь өсөн нэмэгдэж байгааг Унгар дахь төлөөлөгчид бидэнд мэдээллээ.

Дашрамд дуулгахад Унгарын "Пушкаш академи"-д 2016 оноос Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Б.Амгаланбат, А.Дөлгөөн, П.Ууганбат, Б.Ган-Эрдэнэ, Ж.Эрдэнэзолбоо гэсэн найман хүүхэд суралцаад буй билээ.

Монголын хөлбөмбөгийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (62.214.191.65) 2018-10-16 03:23
      • 0
      • 0

      Zugeer bailgach odoo..iim bdlaaraa magtach bla bla gech bgaad l aldag shuu manaihan

      Хариулах