Гар утсандаа донтож доош бэгцийн, зомби мэт болчихсон улсыг Smombies буюу Смомбичууд гэнэ

Twitter Print
2019 оны 02-р сар 11-нд 09:16 цагт
Мэдээний зураг,

Ухаалаг утас ба зомби (Smartphone ба Zombie) гэсэн үгсээс бүтсэн “Смомби” хэмээх хэллэг сүүлийн үед хэвлэлүүдэд нэлээн харагдах боллоо. Эргэн тойрноо мэдрэхээ байтлаа гар утсандаа донтож доош бэгцийн, зомби мэт болчихсон улсыг Smombies буюу Смомбичууд гэнэ.

Смомби явган зорчигчид замын хөдөлгөөний осолд их өртөж буй аж. Тиймээс энэ сэдэв дээр анхаарал татах үүднээс дугуйн зам гэдэг шиг тэдэнд зориулсан зам эхнээсээ бий болж эхлээд байна.

Латви улс Европын орнуудаас Бельгийн дараагаар Смомбичуудад зориулж зам тавьсан хоёр дахь улс болжээ. Вельнюс хотын дарга, “Манай хот бол технологийн хот. Энэхүү 300 метр замыг бид хотынхоо компьютерийн салбарыг сурталчилж, мэргэжилтнүүдийг нааш татах хийгээд програмчлал чухал гэдэг сэтгэхүйг хүмүүст ойлгуулах зорилгоор тавьсан” гэж хэлсэн байсан. Түүнээс бус зомбитоод бай гэсэн үг бус юм байна. Гэхдээ ирээдүйд смомбийн зам улам бүр нэмэгдэх бололтой гэж Германы Штерн сэтгүүлд бичсэн байна.

Нөгөөтэйгүүр, Латвийн засгийн газар саяхан, “зам хөндлөн гарахдаа гар утсаа хэрэглэх явдлыг бүрмөсөн хориглосон” тухай журам гаргасан байсан. Нэгэнт дүрэм журам байгаа цагт зөрчсөн хүн шийтгэл хүлээнэ гэсэн үг.

Европын Авто Клуб (ACE) -ын 2017 оны судалгаагаар, ухаалаг утас нь согтууруулах ундаа, хурд хэтрүүлэхийн дараа орох замын хөдөлгөөний ослын гурав дахь том шалтгаан болж буй аж.