Буудлагын ОУХМ Э.Энхмаа Залуучуудын олимпийн аварга боллоо

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Залуучуудын олимпийн наадамд буудлагын холимог багийн төрөлд ОУХМ Э.Энхмаа, Унгарын буудагч Залан Пеклер нарын баг амжилттай оролцож алтан медаль хүртлээ.

Тэд ОХУ болон Мехсикийн хамтарсан багийг 10:9 оноогоор ялж залуучуудын олимпийн аварга боллоо. ОУХМ Эрдэнэчулууны Энхмаа буудлагын холимог хосын төрөлд алтан медалийн эзэн болсон юм.

ОУХМ Э.Энхмаагийн анхны дасгалжуулагч нь буудлага спортын ОУХМ С.Энхжаргал юм. “Буэнос-Айрес 2018” наадамд Монголын 11 тамирчин, есөн дасгалжуулагчийн хамт оролцож байна.

Залуучуудын олимпийн наадам энэ сарын 06-18-ны өдрүүдэд болж байгаа юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.