ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 01-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хууль сахиулахын алба хаагчдад баривчлагджээ. 

Тодруулбал, Тэрбээр “Korian air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна. Харин түүнтэй хамт явж байсан А нь өөр нэгэн үйлчлэгчийн мөрөн дээр нь гараа тавих зэргээр ёс бус аашилжээ.

Тэднийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид  олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ. 

Д.Одбаяр нь эдүгээ 52 настай юм. Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага түүнийг суллажээ. Тэрбээр Инчёноор дамжин, Олон улсын цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Индонезийн Балиг чиглэн явж байсан гэнэ. 

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.

Эх сурвалж: Yonhap

Г.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.60) 2022-12-30 13:07
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар APPLY NOW

      Хариулах

    • Амжилт

      (202.70.46.199) 2014-03-23 21:26
      • 0
      • 0

      Баяр хүргье Анандаа, Чи түрүүлэх естой хүн мон шүү, Цаашдаа олон түрүүлэхийг ероое Андаа,,,

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.21) 2014-03-23 17:24
      • 0
      • 0

      баяр хүргэе ямар сайхан мэдээ вэ монголчууд алж байнааа

      Хариулах