”Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлыг авлигын хэргээр баривчиллаа

Twitter Print
2018 оны 10-р сар 15-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч шөнө буюу аравдугаар сарын 14-15-нд шилжих шөнө ажиллагаа явуулж, "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх үндэслэлээр баривчлан саатуулжээ.

Д.Бямба-Очирыг хагас тэрбум төгрөгийн авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэх ба түүнд авлига өгч байсан этгээдийг хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан тухай эх сурвалж мэдээлж байна.

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь 14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар, 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар  үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус компани нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1959 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 367 тоот тогтоолоор Улаанбаатар Хотын Дулааны Шугам Сүлжээний Газар нэртэйгээр “УБДШСГ”  анх байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 дүгээр тогтоолоор биеэ даасан “Улаанбаатар Дулааны Сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат  Компанийн  / “УБДС” ТӨХК / хэлбэрт шилжин ажиллаж байна.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.