Хүүхдийн тайван байдал алдагдах

Twitter Print
2018 оны 10-р сар 14-нд 15:34 цагт
Мэдээний зураг,

Хүүхэд шинэ орчинд орох, гэр бүлийн хэвийн уур амьсгал алдагдах болон амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд тэдний сэтгэлзүй, бие махбод, эрүүл мэндэд хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа 3~4 насны эрэгтэй хүүхэд энэ өөрчлөлтөд таагүй, мэдрэг ханддаг. Үүний илрэл нь, тухайлбал:

  • Тайван бус унтах

  • Өмдөндөө, орондоо шээдэг болох

  • Уйланхай, гоншигнуур болох

  • Энд тэнд өвдлөө гэх шалтаг ихдэх

  • Хар дарах

  • Хуруугаа хөхөж, хумсаа мэрэх

Ийм үед нь ээж аав, асран хамгаалагч нь түүнд өмнөхөөсөө илүү үр дүнтэй цаг гаргах хэрэгтэй.

Үр дүнтэй цаг гэдэг нь зөвхөн энэ хүүхэдтэйгээ тоглох, ярилцах, түүнийг тэврэх, үлгэр ярих, ус агаартай орчинд ойрхон зайд хөтлөлцөн алхах юм.

Шинэ орчин нөхцөл байдлыг тайлбарлан таниулж түүнд дасгах хэрэгтэй. Хүүхэд бүрийн дасан зохицох хугацаа харилцан адилгүй боловч та багадаа 1 сар, ихдээ 6~7 сар хүүхдэдээ бухимдалаа гаргалгүй хамтдаа хичээж хүлээж байж шинэ нөхцөл байдалд дасгана.

Магадгүй энэ хугацааны дараа ч хүүхдэд дараах шинж тэмдэгүүд давтагдсаар байвал мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч үзээрэй. Зөнд нь бүү орхиорой.

Г. Төмөрзаяа

БНСУ-ын Чонбук Улсын Их Сургуулийн Боловсролын Ухааны Магистр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.