
Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүдийн сонсгол муудах нь эрс нэмэгджээ. АНУ-ын эрдэмтэдийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэгнийх нь сонсгол муудсан болохыг тогтоожээ. Сонсгол ийнхүү муудах болсон шалтгаан нь чихэвчний хөгжим гэнэ. Бага наснаас эхэлсэн сонсголын бэрхшээл нь нас ахих тусам улам муудах бөгөөд сонсголын аппарат зүүхэд хүргэдэг байна. Хүүхдүүдийн хувьд сонсгол муудах үйл явц эхний ээлжинд мэдрэгдэхгүй.
Харин ус дуслах, хүн шивнэх чимээг сонсохгүй болсноор мэдрэгдэж эхэлдэг байна. "Үе үеийн залуус хөгжим сонсох олон шинэ хэрэгсэлтэй танилцаж байсан ч хор уршиг гарах нь бага байсан. Харин одоогийн залуус хөгжмийг маш удаан хугацаагаар сонсож байна. Тэднийг өмнөх үеийнхэнтэй нь харьцуулахад хоёр дахин илүү цагаар хөгжим сонсдог болсон" гэж Boston хотын хүүхдийн эмнэлэгийн чих хамар хоолойн эмч Brian Fligor хэлжээ. Тэгэхээр хүүхдийг аль болох цөөн цагаар, бага төвшинд чихэвчний хөгжимтэй нөхөрлүүлэх нь ирээдүйд түүний эрүүл мэндэд хийх хамгийн том хөрөнгө оруулалт болох нь ээ. Та хүүхдийнхээ iPod-ын дуу хэд дээр байгааг нэг хараарай.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.