Буудлага спортын ахмадууд улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

Монгол улсад буудлага спорт үүсэж хөгжсөний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тэртээ 1958 онд буудлага спорт үүсэж хөгжих анхны суурь шав тавигдсан билээ.

Буудлагын спортод анхлан зүтгэж амжилт ялалт гаргаж явсан ахмадууд 2018 оны улсын аварга цолны төлөө онч мэргэнээ сорьж байна. Буудлага спортын ахмадын УАШ 10 дахь удаагийн тэмцээнд 100 орчим тамирчин өрсөлдөж байна.

Тамирчид 40-50, 50-60, 60-аас 70, 70-80, 80-аас дээш гэсэн насны ангилалд оролцож байгаа юм.

Ахмад тамирчид 10 метрийн тирэнд буудаж эрэгтэй хийн урт болон гар буу, эмэгтэй хийн урт болон гар буу, холимог багийн дасгалд өрсөлдөж байна.

Тэмцээнийг ОУ-ын буудлага спортын дүрмийн дагуу шүүн явуулж байна. Өнөөдөр хийн урт бууны дасгал явагдсанаар ахмадын УАШТ өндөрлөнө.

Ахмад тамирчдын хувьд ирэх 2019 онд Тайваньд болох Азийн мастеруудын тэмцээнд өрсөлдөх юм байна. Буудлага спортын тамирчид хувьд энэ сарын 10-ны өдөр баяраа тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.