"Сумъяа кап-2018" ахмадын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн үргэлжилж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 09:59 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн спортод нэгэн үе хүчин зүтгэж олон арван шилдэг шавь нар бэлтгэн төрүүлсэн гавьяатан бол яахын аргагүй Сумъяасүрэн агсан билээ. Түүний шавь нар нь өдгөө ч хөлбөмбөгийн спортод ирээдүйн залгамж халаа болсон шилдэг өсвөрийн тамирчдыг бэлтгэн дасгалжуулж яваа.

Жил бүр Сумъяасүрэн агсны шавь нарын зүгээс “Сумъяа кап” ахмадын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг. Уламжлал болсон энэ удаагийн тэмцээнд 26 багийнхан өрсөлдөж байна. Тэрбээр 1960-аад оноо 80 он хүртэл хөлбөмбөгийн спортоор хичээллэж тоглож явсан бөгөөд спортын мастер цолтой.

20-р зууны манлай дасгалжуулагч Сумъяасүрэн агсан 220 гаруй спортын мастер, 500 гаруй зэрэгтэй тамирчин бэлтгэн төрүүлсэн юм. Ахмадын АШТ 35-42, 43-49, 50-55, 56-аас дээш гэсэн насны ангилалд өрсөлдөж медалийн эздээ тодруулах юм. “Сумъяа кап-2018” тэмцээн баасан гарагт өндөрлөж дүнгээ гаргана.

Гомбын Сумъяасүрэн агсан нь нийслэлийн 23, 31, 24-р сургуулиудад биеийн тамирын багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн тэрбээр СБД-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан юм. Ирээдүйн шилдэг тамирчид төдийгүй шилдэг дасгалжуулагчид түүний удирдлага доор хичээллэж хөлбөмбөгийн спортыг улсдаа хөгжүүлэн түүчээлэх чадварлаг шавь нар болон бэлтгэгдсэн гэдгийг тэмцээнийг зохион байгуулагчид онцлон хэллээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.