"Шинэ эхлэл" сургуулийн захирал авлигын хэргээр саатуулагджээ

Twitter Print
2018 оны 10-р сар 11-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газраас өчигдөр орой /2018.10.10/ Кембрижийн сургалттай "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.

Өнгөрсөн долоо хоногт нэгдүгээр дунд сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ мөн бусдаас хахууль авч байхдаа үйлдэл дээрээ баригдсан. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн АТГ-аас мэдээлсэн.

Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг аж.

Харин АТГ-аас хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд хахууль өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлэхийг уриалсан. 

Сургуулийн захирал, сургалтын менежер нь хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд  хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг тухайн иргэн сайн дураараа илчилж ирвэл тухайн хүний авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг нь сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй хэмээн өнөөдөр АТГ-аас мэдээлсэн билээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.94.240) 2018-10-11 20:35
      • 0
      • 1

      Харин тиймээ, орон тоо байхгүй гэчихээд их мөнгө өгөхөөр орон тоо гараад ирдэг, иргэдийн хүүхдээ сургуультой, цэцэрлэгтэй болгох хүслийг далидуулан шулан мөлждөг ийм балиар зуршлыг таслан зогсоох ажлыг эрчимтэй хийж байгаа АТГ-т талархаж, амжилт хүсье. Ийм захирлууд, эрхлэгч нарт хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.240) 2018-10-11 20:35
      • 0
      • 1