Ерөнхийлөгч Путин Хабиб Нурмагомедовыг хүлээн авч баяр хүргэв

Twitter Print
2018 оны 10-р сар 11-нд 08:59 цагт
Мэдээний зураг,

МУльяновск хотноо зохион байгуулагдаж буй "ОХУ-Спортын гүрэн" арга хэмжээнд оролцож буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр "UFC" холбооны хөнгөн жингийн аварга цолоо хамгаалсан Хабиб Нурмагомедов болон түүний аавыг нь хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. 

Тэрбээр тулааны урлаг бол арилжааны чиглэлээр явагддаг спорт, энд ямар нэгэн хаасан боосон дүрэм журам мөрдөгддөггүй. Мөн тэгэж болохгүй ингэж болохгүй гэсэн бичигдсэн дүрэм байдаггүй. Тийм учраас Хабибын аав хүүгээ буруу зүйл хийсэн гэж яллаж болохгүй гээд "Ялалт байгуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд гүнээ талархаж байна. Абдулманап та хүүгээ хэт хатуу шийтгэхгүй байхыг хүсье. Хабиб тун залуухан байна. Түүний зоригийг мохоох учиргүй. Тэр гол даалгавраа биелүүлсэн. Тэр үнэ цэнэтэй ялалт авчирсан. Би хувьдаа Хабибын буруу гэж бодохгүй байна. Учир нь хэн нэгэн үндэс угсаа, удам судраар доромжилбол хариуг нь өгч л таарна. Учир нь хүний эрхэмлэж явдаг зүйлийг хөндөнө гэдэг бол маш муухай зүйл" гэсэн байна. 

Тэрчлэн "аливаа спортод ямар ч нөхцөлд хичнээн хатуу ширүүн тулалдсан ч өрсөлдөгчид бие биенээ хүндэтгэх, хүн чанар, харилцаа байх ёстой. Шударгаар өрсөлдөх, эсрэг тамирчнаа хүндэтгэх ёс суртахууныг тамирчин болгон эзэмшсэн байх ёстой. Хэрэв тамирчин болгон үүнийг мөрддөг байсан бол энэ асуудал гарахгүй байсан" гээд бүх зүйл сайн сайхан болно гэдэгт итгэж байна гэлээ.

Хабиб өнгөрсөн амралтын өдөр болсон тулааны дараа дэвжээнээс бууж, өөрийг нь хэл амаар доромжилсон үзэгчтэй нударга зөрүүлэхээс гадна өрсөлдөгч Конор Макгрегорын багийнхантай зөрчилдөөн үүсгэж, "UFC" холбооны дотоод дүрмийг ноцтой зөрчжээ.

Тус холбоо уг хэргийг нарийн шалгаж, буруутанг олох хүртэл бооцооны мөнгө болох 2 сая ам.долларыг Хабибт өгөхгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Мөн Хабибын тэмцээнд орох эрхийг хязгаарлах улмаар аварга цолыг нь хурааж болзошгүй хэмээн сануулжээ. 

Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.