Талбайн теннисний Шанхайн Мастерс тэмцээн эхэллээ

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Эрэгтэй теннисчдийн АТР-н Мастерс-1000 зэрэглэлд багтах Шанхайн мастерс тэмцээн эхэллээ. Тэмцээний ялагч 1000 оноог чансаандаа нэмдэг юм. Тэмцээний хуваарийн дагуу нэг жилд зохиогддог АТР-н 9 мастерс тэмцээний энэ оны сүүлийнх болох Шанхайн мастерс тэмцээн эхэллээ. Энэ өрсөлдөөн нь бусад мастерс тэмцээнүүдийн хамгийн сүүлд буюу 2009 оноос зохиогдож эхэлсэн юм. Мөн Ази тивд зохион байгуулагддаг цорын ганц мастерс тэмцээн юм.

Нийт 8 сая ам.долларын шагналын сантай Шанхайн мастерс тэмцээний ялагч 1.3 сая ам.доллар халааслаж 1000 оноог нэмж авдаг. Тэгвэл энэ жилийн Шанхайн мастерс тэмцээнд АТР-н бүхий л шилдгүүд өрсөлдөхөөр БНХАУ-ын Шанхай хотод цуглараад байгаа юм. Тодруулбал энэ тэмцээний 3 удаагийн аварга Н.Жокович, хошой аварга Р.Федерер мөн Хуан Мартин дель Потро, М.Чилич, К.Нишикори, А.Зверев, Д.Дим, К.Андерсон, М.Роанич нарын тэргүүтэй шилдэг теннисчид оролцож байна. Бүтэн долоо хоногийн турш үргэлжлэн аваргаа тодруулах энэ тэмцээн Шанхай хотын “Qizhong Forest Sports City Arena” ордонд явагдаж байна.

Шанхайн ATP Masters 1000 байгууллага нь ATP World Tour болон Хятадын теннисний холбооноос Хятад, Азид теннисний зах зээлийг хөгжүүлэх зорилготойгоор байгуулагдсан. 2010 оноос Шанхайн Rolex мастер гэж нэрлэгдэж эхэлжээ. 1996 онд мэргэжлийн тэмцээн анх удаа Хятад улсын хамгийн том хот болох Шанхай хотод зохион байгуулагдаж байсан түүхтэй. Шанхай хотын ATP Олон улсын цуврал тэмцээн нь 2003, 2004 онд Шанхайн Олон улсын үзэсгэлэнгийн төвд зохиогдож байсан бол үүнээс хойш шинэ байгууламж буюу Qizhong Forest Sports Arena-д жил бүр зохион байгуулагддаг.

Энэ тэмцээнд Сербийн Новак Жокович, Английн теннисчин Энди Мюррей нар тус бүр 3 удаа, Швейцарийн шилдэг теннисчин Рожер Федерер 2 удаа түрүүлж байсан юм. Рожер Федерер 2017 оны Шанхайн мастерст түрүүлж байсан билээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.