Монголчууд Азийн Паралимпийн наадмаас 2 дахь медалиа хүртлээ

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 10:57 цагт
Мэдээний зураг,

 

Пара Азийн III наадам Индонезийн Жакартад үргэлжилж байна. "Жакарта-2018" Азийн Паралимпийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчид хоёр дахь медалиа хүртлээ. Хөнгөн атлетикийн бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн байна.

Өмнө нь энэ удаагийн наадмын жүдо бөхийн төрөлд 60 кг-ийн жинд өрсөлдсөн Аажимын Мөнхбат хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ. Тэрбээр 2010 онд Азийн наадмаас мөнгө, 2014 онд хүрэл медаль хүртэж байсан тамирчин юм. 

Индонезийн Жакартад болж буй наадамд Монголын баг спортын 9 төрөлд 40 тамирчин, 14 дасгалжуулагчийн хамт оролцож байна. 

Ийнхүү Монголчууд пара Азийн наадмаас 2 дахь медалиа хүртлээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.