Жуан үндэстний сонин заншил одоо ч хадгалагдсаар...

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Жуан үндэстний эмэгтэй зохиолч Толичэн өөрийнхөө туулсан амьдралын дурдатгалуудыг зохиол болгон бичдгээрээ ихэд алдаршсан бөгөөд түүний "Цонхоо нээ" гэсэн өгүүллэгт өвчтэй эцгийнхээ сүнсийг алдчихгүйн тулд хаалга цонхондоо тарнитай цаас давхарлан наасаар байсан тухайгаа өгүүлдэг. Үнэхээр туйлдаж, эцэслэх нь тодорхой болсон үед ээж нь охиноороо цонхыг нээлгүүлдэг, аав нь ч үхдэг.

Гэтэл жуан үндэстний энэ заншил өдгөө ч хадгалагдсаар байдгийг саяхан олж мэдэв. Хамгийн хачирхалтай нь, цонхоо нээсэн өдөр өвчтөн заавал таалал төгсдөг аж. Удаан хугацааны туршид битүүмжлэгдсэн айлын цонх нээгдэх үед тосгоноороо ирж амьдад нь салах ёслол хийцгээдэг юм байна.

Мөн харамсалтай нь цонхыг зөвхөн үр хүүхэд нь нээх үүрэгтэй бөгөөд тэр нь насан туршид нь сэтгэлзүйн хүндхэн дарамт болдог байна.

Ред: Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орон Хятадын өмнө хэсэгт далайн эрэг дагуу байрладаг мужийн зэрэглэлийн засаг захиргааны бүс юм. Гүйжян мөрөн Гуаншигийн ноён оргил Маор уулнаас эх авдаг тул Гуаншийг “Гүй” хэмээн хураангуйлан тэмдэглэдэг.

Өөртөө засах орны төв Наньнин бөгөөд Гуандүн, Хүнань, Гүйжөү, Юньнань дөрвөн мужтай зах нийлж, баруун өмнө талаараа Вьетнамтай хил залгана. Гуанши Хятадын өмнөд нутгийн далайн эрэг дагасан эдийн засгийн хөгжингүй бүсэд багтдаг.

1965 оны 10 сарын 12-нд Төрийн зөвлөлийн шийдвэрээр Гуаншийг Жуан үндэстний өөртөө засах орны статустай болгожээ.

Б.Занданхүү

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.