Данийн теннисчин Каролин Возняцки Хятадын тэмцээнд түрүүллээ

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 09:07 цагт
Мэдээний зураг,

2018 WTA Tour нь 2018 оны теннисний улирлын эмэгтэйчүүдийн теннисний холбоо (WTA)-ноос зохион байгуулдаг элит мэргэжлийн теннисний тойрог юм. Эмэгтэй теннисчдийн премьер мандатори зэрэглэлд багтах Чайна опен тэмцээнд Данийн К.Возняцки шигшээ тоглолтонд Латвийн А.Севастоватай тоглож 6-3, 6-3 харьцаагаар үндсэн сетэд буулгаж авснаар аваргын цомыг хүртлээ. Дани бүсгүй К.Возняцки Чайна опен тэмцээнд 2 дахь удаагаа түрүүллээ.

Тэрбээр 2010 онд энэ тэмцээнд Оросын теннисчин В.Звонареваг хожин түрүүлж байсан юм. 2018 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж карьерынхаа анхны их дуулгын цомоо хүртсэн К.Возняцки энэ жилийг өндөр амжилттай үдэж байгаа юм. Түүний хувьд Чайна опен тэмцээний цом энэ онд түүний үзүүлж байгаа амжилтуудын онцлох үзүүлэлт басхүү ялалт байлаа.

Энэ онд Их Дуулга, Чайна опен тэмцээнд түрүүлсэн Дани бүсгүйн чансаа өсөж дэлхийн чансааны №2-т эрэмбэлэгдэж байна. 28 настай Каролин Возняцки тэмцээний дараа “Би China Open тэмцээний хоёр дахь тоглолтдоо хожсоны дараа дэлхийн чансааг тэргүүлэх боломжтой болсон. Тиймээс Бээжин хот үргэлж миний сэтгэл зүрхэнд хадгалагдан үлдэх болно. Дараа жил эргэн ирнэ” хэмээн ярьжээ.

Харин тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд АТР-н чансааны №23 Гүржийн Н.Басилашвили түрүүлсэн байна. Гүрж залуу шувтрагын тоглолтонд Аргентины Хуан Мартин дель Потрог 2 сетэд 6-4, 6-4 харьцаатай хожсон. Чайна опен тэмцээн нь АТР-н мастерс тэмцээний дараа орох АТР тур 500 зэрэглэлд багтдаг томоохон өрсөлдөөн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.