Д.Трамп завсрын сонгуулийн дараа Ким Жөн Унтай уулзана гэж мэдэгджээ

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 09:04 цагт
Мэдээний зураг,

Ирэх сарын 6-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн дараа Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай шинэ дээд хэмжээний уулзалт хийнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Энэ уулзалтыг ойрын хугацаанд хийх боломжгүй байгаа нь цагийн хуваарь шахуу байгаатай холбоотой юм гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын 7-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Пхеньян болон Бээжин хотод айлчлал хийсэн юм. Энэ үеэр тэрбээр Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцохын сацуу Умард Солонгос, АНУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцсэн юм. 

Э.Аянзаяа, montsame.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.