"Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг саатуулан шалгаж байна

Twitter Print
2018 оны 10-р сар 10-нд 08:37 цагт
Мэдээний зураг,

"Магнай Трейд" компанийн захирал Р.Ганзоригийг 2018 оны 10-р сарын 8-ны шөнө Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж эхэлжээ.

Ч.Ганзоригийг хуурамч шатахуун худалдсан буюу импортын шатахууныг нэрж худалдаалсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ба энэхүү хэргийг өнгөрөгч долдугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байсан талаар эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг илрүүлэн мөрдөн шалгах явцад "Магнай трейд" компани нь оруулж ирсэн шатахуунаа нэрж иргэдэд чанаргүй шатахуун худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Сүүлд авсан мэдээллээр  “Магнай трейд” компанийн дэд захирлын албыг хашдаг Р.Ганзоригийн хүү Г.Магнайг мөн баривчлан саатуулжээ. 

Тэднийг чухам ямар үндэслэлээр цагдан хорьсоноо албаны эх сурвалжууд тайлбар өгөөгүй ч Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд хойшлуулашгүй ажиллагаагаар 48 цаг баривчлан саатуулаад байгаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн байна. Түүнийг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. 

1994 онд үүсгэн байгуулагдсан “Магнай трэйд” ХХК нийслэлийн 20 гаруй хувь, улсын хэмжээний 10 гаруй хувийн нефтийн хэрэглээг хангадаг.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.