
Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх шинжилгээнд тогтмол хамрагдаж байх ёстой гэдэг. Ер нь хүмүүс шинжилгээний тухай ямар ойлголттой байх ёстой вэ?
40-өөс доош насны залуучууд жилдээ нэг удаа багц шинжилгээнд орох хэрэгтэй. Далд хэлбэрийн бөөрний эмгэг, үе мөчний өвчнүүд залуучуудад тохиолддог.
40-өөс дээш насны хүмүүс заавал хагас жилд 1-2 удаа багц шинжилгээ хийлгэх нь маш чухал ач холбогдолтой. Одоо тархинд цус харвалт, зүрхний шигдээс 40-өөс доош насны хүмүүст ч тохиолддог болсон. Энэ хүмүүс мэдэхгүй явж байгаад л ийм эрсдэлд орж байна.
Тэгэхээр багц шинжилгээг хийлгэж байх хэрэгтэй. Ер нь жаахан таргалаад, жин нэмээд байгаа бол өөх тосны солилцоогоо үзүүлэх хэрэгтэй, сахарын хэмжээгээ зайлшгүй хянуулах ёстой. Бидний идэж байгаа хоол хүнс бүгд л бүрэн баталгаагүй болсон.
Сахар ихэдвэл бүх эрхтэн системийг гэмтээж байдаг тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа 55-с дээш нас-ныхан заавал цогцоор нь үзүүлж байх шаардлагатай. Би 55 хүрлээ шүү, надад өвдөх өвчин байхгүй боловч бие организм маань өтөлж байгаа учраас өөх тосны солилцоо, кальци, цус багадалт байна уу гэдгийг үзүүлж байх хэрэгтэй.
Тиймээс урьдчилан сэргийлэх багц шинжилгээнд заавал хамрагдаарай.
Манба Дацан нэгдсэн эмнэлгийн “Шинжээч оточ” лабораторийн эрхлэгч,
клиникийн профессор С.Пүрэвсүрэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.