Д.Төмөрхүлэг тэргүүтэй 3 жүдоч Монголынхоо нэрийн өмнөөс барилдана

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

Арабын Нэгдсэн Эмират улсаас Монголын гурван жүдочийг легионер тамирчнаар урьж өөрийн нэр дээр барилдуулах хүсэлтийг Монголын жүдо бөхийн холбоонд энэ оны эхэнд ирүүлсэн билээ.

Тус улсаас эрэгтэйчүүдийн -66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, эрэгтэйчүүдийн -81кг Н.Дагвасүрэн, 100кг-д өрсөлддөг Б.Тэмүүлэн нарыг өөрийн нэр дээр барилдуулах хүсэлт гаргасан. Гэвч тэдний хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдаж, эх орныхоо нэрийн өмнөөс барилдахаар болсон байна.

Ямар учраас хийгдсэн гэрээ нь цуцлагдсан нь тодорхойгүй бөгөөд Абу Даби гранд сламд Монгол улсын өмнөөс зодоглох тамирчдын бүрэлдхүүнд багтсан байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.