"Талын хөх чононууд" хилийн дээс алхлаа

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын шигшээ баг FIFA DAY'S буюу ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдийн хүрээнд 10-р сарын 12-нд Сингапур, 10-р сарын 16-нд Лаосын шигшээ багтай тоглоно.

Өмнө нь манай шигшээ багийн залуус ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр Тайланд /4:2/, Малайз /2:2/, Маврик /0:2/, Гуамын /1:1/ багуудтай тоглож байсан билээ.

МХБХ үндэсний шигшээ багаа ОУХБХ-ны нөхөрсөг тоглолтодууд оролцуулан, хилийн чанадад бэлтгэл сургуулилт хийж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжоор хангаж байгааг дуулгах нь зүйтэй.

Тэр ч утгаараа манай шигшээ багууд олон улсын тэмцээнд амжилт үзүүлээд эхэлсэн.

Зүүн Азийн АШТ-ий эхний шатыг анх удаа давсан шигшээ багийнхан маань ялалтын цувралаа үргэлжлүүлж ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр анхны хожлоо авахыг хүсэн ерөөе.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.