Татвар төлөгч ААН, байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгө, авто хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 10:20 цагт
Мэдээний зураг,

Татвар төлөгч ААН, байгууллагууд 2018 оны 3-р улирлын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулахаар болжээ.

Хэрвээ хөрөнгөө баталгаажуулаагүй бол тайлан цахимаар илгээгдэхгүй хугацаа хоцорч, үүнээс шалтгаалан торгуулийн арга хэмжээ авагдах магадлалтай юм байна.

Татварын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах,  үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй болгох үүднээс татварын удирдлагын нэгдсэн системийг 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс  нэвтрүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан татвар төлөгч ААН, байгууллагуудыг Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг баталгаажуулахыг анхааруулж байна. Татвар төлөгч ААН, байгууллагын нягтлан бодогчид e-tax.mta.mn-д хандаж, 3-р улирлын ААНОАТ, ХХОАТ-ын тайлангаа илгээхдээ өөрийн Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр баталгаажуулна. Баталгаажуулаагүй тохиолдолд тайлан илгээгдэхгүй юм хэмээн ТЕГ-аас мэдээлжээ.

Үл хөдлөх эд хөрөнгө болон авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг дараах зааврын дагуу баталгаажуулна уу. 

 

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.