Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины судасны мэс заслын технологи эмчилгээний шилдэгээр шалгарлаа

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэвтрүүлсэн “Тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэнг урсгал өөрчлөгч стент тавьж эмчлэх мэс заслын технологи” эмчилгээний шилдэг технологиор шалгарлаа.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, “Мишээл экспо” ХХК-тай хамтран 2018 оны 10 дугаар сарын 05-наас 07-ны өдрүүдэд “Мишээл экспо”-ийн үзэсгэлэнгийн танхимд “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ, ЭМ, ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ–2018” үзэсгэлэнг зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд болон эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, хувийн хэвшлийн 120 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монгол улсын анагаах ухааны салбарт шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар сурталчлах, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, тусламж үйлчилгээг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд тус үйл ажиллагаанд Улсын гуравдугаар төв эмнэлгийн нэвтрүүлсэн “ТАРХИНЫ СУДАСНЫ ХҮНД ХЭЛБЭРИЙН ЦҮЛХЭНГ УРСГАЛ ӨӨРЧЛӨГЧ СТЕНТ (ИМПЛАНТ СУУЛГАЦ) ТАВЬЖ ЭМЧЛЭХ МЭС ЗАСЛЫН ТЕХНОЛОГИ” нь эмчилгээний шилдэг технологиор шалгаран амжилттай оролцлоо.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.