Дахин хэрэглээний дэлгүүр нь байгальд ээлтэй, хог хаягдалыг багасгах зэрэг олон давуу талтай

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.

Өнөөгийн үйлдвэрлэл, хэрэглээний экологийн ул мөрийг тооцоолж үзэхэд энэ хандлагаар цааш хөгжвөл 2030 он гэхэд дэлхийн нөөц боломжоосоо хоёр дахин давахаар байна. Иймд дэлхийн улс орон, иргэн бүр өөрийн ахуй амьдрал, үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв маягийг эрс өөрчилж байгальд илүү ээлтэй, “ногоон” хэв загварт шилжих шаардлагатайг Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүд орнуудын төрийн тэргүүн нар оролцсон удаа дараагийн уулзалтаар уриалж, одоогоор дэлхийн 80 гаруй орон ногоон эдийн засгийн зарчмуудыг хэрэгжүүлж эхлээд байна. 

DREAM PROJECT-2 төслийн зорилго нь дэлхий нийтэд аль хэдийн хэвшил болсон дахин хэрэглээний сүлжээ дэлгүүрийн загварыг Монголд бий болгож үүгээрээ дамжуулан өрх толгойлсон эхчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Дахин хэрэглээний дэлгүүр нь байгальд ээлтэй салбарын нэг бөгөөд хог хаягдалыг багасгах цаашлаад байгалийн нөөцийг хамгаалах гэх мэт маш олон давуу талтай.

Л.Мөнхнасан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.