Хүүхдээ байнга загнаж, шүүмжилдэг бол хүүхэд сэтгэл гутралд орж, өөртөө итгэлгүй болдог

Twitter Print
2018 оны 10-р сар 09-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Хүүхдэдээ цаг зарцуулдаггүй, байнга хоорондоо маргадаг, харилцааны стресс ихтэй, хүүхдээ дэмждэггүй зэрэг эцэг эхчүүдийн нийтлэг алдаа байдаг.

Хүүхдээ байнга загнаж, жижиг алдаа хийсэн ч гэсэн шүүмжилж, хашгирдаг бол хүүхдэд сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч, өөртөө итгэлгүй болдог. Улмаар ийм хүүхдүүд бие даах чадвараа гээж эхэндээ дуулгавартай байх боловч хэсэг хугацааны дараа зан төлөвийн өөрчлөлтөд ордог.

Мөн хүүхдийг хэт их хянах, өөрсдийнхөөрөө байлгах гэж оролдох эсвэл хэт хатуу ширүүн хандаж байнга шүүмжлэх нь тэдний сэтгэл зүйг маш их гэмтээдэг.

Хэт хянаж, хүүхдэд тулгамдсан нөхцөл байдал болгоныг өөрсдийнх нь өмнөөс шийдэх нь хожим сэтгэл гутралд амархан автдаг, “өөрийгөө олоогүй хүнийг” бий болгодог.

Сэтгэл судлаач Ш.Батболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.