Г.Угалзцэцэг Ази тивийн аварга боллоо

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчин, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг Энэтхэг улсад төрийн дууллаа эгшиглүүллээ.

Тэрбээр Пуне хотод болсон бодибилдинг, фитнессийн 52 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хоёр алтан медалийн эзэн боллоо. Г.Угалзцэцэг насанд хүрэгчдийн Athletic Physique up to 165 cm ангилал болон 35-аас дээш насны Women’s Athletic Physique open ангилалд аваргын алтан медалийг хүртэж, гурав дахь удаагаа Азийн аварга болж байна.

Г.Угалзцэцэг 2016, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв. Г.Угалзцэцэг 2017 онд сонирхогчдын бодибилдинг, фитнесийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, гурав дахь удаагаа аваргын алтан медалийг хүртсэн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.