Мөнгөнөөс илүү Мөрөөдөл байгаа учраас илүү их хичээж байгаа юм шүү...

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Хамгийн анх хоёр жилийн өмнөөс зуны амралтаараа англи хэлний хөтөч (guide)-ийн ажил хийж эхэлсэн юм. Тэр үед хамгийн их айж, зайгаа барьдаг байсан зүйл рүүгээ “хөл тавьсан”.

Тэр үед намар хичээл ороход хамгийн дотно найзуудаасаа “Чи тэгээд Англиар ярьж чаддаг юм уу?”, “Дуугүй дагаад яваад л байв уу?”, “Тэгээд бүх юмаа цээжлээд л ярьсан уу?” гэх мэтчилэн сэтгэл гонсойлгож, урам хугалсан олон үгийн сонсож билээ.

Олон хоног, гадны жуулчинтай явахдаа юу гэж л дуугай явах вэ дээ. Байнга ярьж, тайлбарлаж явах нь миний ажил шүү дээ. Мэдээж би сайн байгаагүй л байх. Заримдаа хүмүүс юмыг харагдаж байгаа шигээ амархан гэж боддог ч үнэн хэрэгтээ сөхөрч уйлмаар үе хүртэл зөндөө л гардаг.

Олон хоногийн аялалд өглөөнөөс орой хүртэл замд явж, ууланд гарч, элсээд авирч, хийн зуух ажиллуулж хоол хийж, чадахгүй байсан ч хамаагүй морь, тэмээ унаж бүхий л зүйл дээр илүү сайн байхыг хичээдэг.

Хийж эхэлж байж л хийж чаддаг болно биз дээ? Хааяаа хичээлийн хажуугаар зөөгч, угаагч, promotion хийж цайны мөнгөө олох тохиолдол зөндөө л байдаг. Би ичдэггүй.

Яагаад 20 нас хүрчихээд эцэг эхийнхээ түрүүвчний хачиг болж шимэгчилж амьдрах ёстой гэж? Чамайг эцэг эх тань хүний хүүхдээс дутаачихгүй юмсан гэсэндээ бүх зүйлийг чинь бэлдэж, хоолыг чинь ам руу чинь хийж өгөх ёсгүй шүү дээ. Яагаад гэвэл чи аль хэдийн 20 нас хүрчихсэн.

Миний үеийн маш олон залуус хичээлийнхээ хажуугаар ажил хийж, бүх зүйлсээ өөрөө зохицуулдаг бие даасан амьдралтай. Тэглээ гээд хэн ч мууддаггүй гэдгийг л хэлэх гэсэн юм.

Чамайг ээж, аав руугаа залгаад мөнгө нэхэж байх зуур чиний захиалсан кофег хүргэж өгч байгаа чиний үеийн тэр үйлчлэгч охинд баярлалаа гэж хэлээрэй. Түүнд амьдралд Мөнгөнөөс илүү Мөрөөдөл байгаа учраас илүү их хичээж байгаа юм шүү.

Даваажаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.