Залуучуудын олимпийн наадмын анхны медалийг жүдоч Г.Тэмжүүжин авчирлаа

Twitter Print
2018 оны 10-р сар 08-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Залуучуудын зуны спортын III олимпийн наадам өнөөдөр Аргентиний нийслэл Буэнос-Айрест нээлтээ хийлээ. Энэ наадамд дэлхийн 206 орны 4000 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Монгол Улсаас 11 тамирчин, есөн дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт оролцож байна. Манай тамирчид чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг төрлөөр “Буэнос-Айрес 2018”-д өрсөлдөнө. Мөн шүүгчдээс Л.Одгэрэл (хүндийг өргөлт), Э.Саруул (байт харваа) нар ажиллаж байгаагаас гадна залуу сэтгүүлч А.Амаржаргал олон улсын туршлага судалж байна.

Аргентин улсад зохиогдож байгаа Залуучуудын III Oлимпийн наадмын анхны медалийг жүдогийн 55кг тамирчин Ганбүргэдийн Тэмүүжин авчирлаа.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд "Сингапур-2010" залуучуудын анхдугаар олимпод оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд Б.Батцэцэг, спортын гимнастикийн Г.Эрдэнэболд нар анхны хос алтан медалийг авч байсан бол "Наньжин-2014" наадамд чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд барилдсан Б.Дөлгөөн мөнгөн медалиар медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.